Энхбаяр.Ж Батзориг.Б 2018.10.23 | Телевиз: MNCTV

Ирэх жил гурилын үнэ тогтвортой байна

Намрын сүүл гарч, ургац хураалтын ажил дуусах дөхөж байна.

Байгаль цаг уурын хүндрэлээс шалтгаалж тариан талбай цасанд дарагдсан ч өнөөдрийн байдлаар манай улс дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангахуйц тариа хурааж авчээ. Тиймээс гурилын чанар болоод үнэ нь тогтвортой байх болно гэж салбарын сайд мэдээллээ. 

УИХ-ын гишүүн, Монголын тариаланчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Энхбаяр: Хураалтад хүндрэл гарсан. Хоёр удаа цас орж, нилээд хэмжээний тариа норж, гологдол гарсан хэдий ч намрын налгар 2 долоо хоног бидэнд таатай боломж олголоо. Тариаланчдын 90 гаруй хувь нь үндсэндээ ажлаа дуусгасан. Бага зэргийн чийг байгаа. Үүнийг үйлдвэрүүд хүлээж авч, хатаалгын зардалд тодорхой хэмжээний мөнгө гаргаж, хатаагаад, бага зэрэг сэлгээд оруулахад үйлдвэрлэлд таарсан сайн чанарын будаа авахаар болж байна. Энэ жил эх орныхоо хөрсөнд ургасан үр тариагаар гурилын хэрэгцээгээ бүрэн хангана. 

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б:Батзориг: Салбарын сайдын хувьд тодорхой шийдвэр гаргасан. Бид тариаланчиддаа дэмжлэг үзүүлдэг. Энэ жил тариалан эрхлэлтийг дэмжих санд авах улаанбуудай авах үнийг 600 мянган төгрөг тогтоосон. Гурилын үйлдвэрүүдтэйгээ маш сайн ойлголцсон. Энэ жил гурилын үнэ өсөхгүй.