2018.10.23

РОУДС-д шинээр элссэн магистрын оюутнууд тангарагаа өргөлөө

Рояаль Олон Услын дээд сургуулийн магистрын ангийнхны оюутны тангараг өргөх ёслол боллоо. Жил бүр тус сургуулийн магистрын ангид элсэн орсон оюутнууд тангараг өргөдөг уламжлалтай. Тангарагийн баярт УИХ-ын гишүүн Н.Учрал оролцож, үг хэлжээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Оюутнууд бол эрх үүргээ ойлгох ёстой. Би энд оюутан болоод ирсэн шүү, миний үүрэг шүү, та нарын үүрэг ийм шүү гэж нэгэнтэйгээ гэрээ байгуулж байгаа баяр. Тийм учраас тангарагийн баярыг дэлхийн томоохон их, дээд сургуулиуд хийдэг. Үүний дараа хэн ч тайлбар тавих эрх байхгүй болдог. Тангарагийн баяр гэрээ байгуулж байгаа баяр. РОУДС-ийн тангарагийн баярыг хийж хэвшинэ гэдэг бол том дэвшил.