Л.Элдэв-Очир 2018.10.23 | Vip76.mn

Ирэх оны төсөв батлагдахаас өмнө алтны асуудлаар мэдээлэл сонсох шаардлагатай гэв

Өнөөдөр /2018.10.23/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ.  

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир байр сууриа илэрхийлсэн юм.

Засгийн газраас орж ирж байгаа төсөв өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харьцангуй сайн төсөв. Улстөржсөн, гажуудуулсан асуудлууд явж байна. Энэ удаагийн төсвийг харьцангуй сайн боловсруулж ирсэн учраас Засгийн газрынхныг үнэлж байна. Намын бүлэг дээр гарсан ажлын хэсэг бас сайн ажиллаж байна. 

Ерөнхийлөгчийн Тамгын газраас алтны шалгалт гардаг болсон. Үндэсний хөдөлгөөний ТББ-ууд шиг үйлдвэрүүдийг дээрдэмдэж, шантаажилдаг мэдээлэл гарсан. Надад байгаа мэдээллээр Баянхонгор аймагт 3 удаа очсон. Гэтэл энэ асуудлыг салбарын яам мэдэхгүй гээд сууж байна.

Ирэх оны төсвийн орлогын 27.1 хувь нь уул уурхайн салбараас орж ирэх орлого. Энэ дотор алт бас томоохон байр суурийг эзэлж байна.

Алтыг дагасан гажуудалтай зүйлс их боллоо.

ЕТГ-аас Сэлэнгэ рүү бас гарсан байна. Хаа сайгүй явж ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийж байгаа сураг байна. УУХҮЯ энэ асуудалд онцгой анхаарч, төсвийн хууль батлагдахаас өмнө энэ асуудлаар байнгын хороонд мэдээлэл өг. Энэ шалгалтууд ямар учиртай юм бэ? Цаашдаа Алт 3 хөтөлбөрийн доор гажуудал болоод байгаа асуудлуудад онцгой анхаарах ёстой. Баянхонгор аймагт бичиг баримтын бүрдэл байхгүй, 2000 оноос лиценз авсан нөхдүүд арилжаа болгочихсон байна. Байж байгаад нэг нөхдүүдэд 500 сая төгрөгөөр өгөөд, нөгөөдүүл нь очсон газар болгондоо хүн дарамталж байна. Түүгээр ч барахгүй УИХ-ын гишүүд авилгалын мөнгөө авсан гэж худлаа ярьдаг. Тэд нартай тэмцэх хэрэгтэй. 

Сүүлийн үед нэр бүхий хүмүүс дарамталж байна. Ард иргэд саналыг авсан төрийн түшээ хүн рүү дайрч доромжилдог болж байна. Тиймээс алтны асуудлаар төсвийн хууль батлагдахаас өмнө байнгын хороон дээр мэдээлэл сонсъё. 

Системийн доголдлын асуудал маш их санаа зовоож байна. Нарны батарейн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Төсвийн боломж хүрэлцээ муу байгаа учир энэ чиглэлийн бизнес эрхэлдэг хүмүүст нарны батарейн асуудлыг заавал хамтад нь тавих ёстой. Мөн олон улсын байгууллагуудад хандаж системийн тогтвортой байдал дээр анхаарахгүй бол ирэх өвөл хүндэрвэл аюулд орно.