Б.Батзориг 2018.10.23 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Мал тооллого, малын тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийлээ

Мал тооллого, малын тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийлээ
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд:

“Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол, Засгийн газрын “Сахилга хариуцлагыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөмж, Албан даалгавруудыг гарган орон нутагт хүргүүлэн ажиллаа.

2018 онд нийт 19.2 сая мал төллөж, 18.2 сая толгой төл хүлээн авсан. Одоогийн байдлаар 80.0 гаруй сая толгой мал намаржиж байна. Аймаг, орон нутгаас авсан мэдээллээр 2018-2019 оны өвөл, хавар улсын хэмжээнд 69.0 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. 2018 оны жилийн эцсийн мал тооллогыг бүх шатны мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. 2019 оноос нийт малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлохоор төлөвлөөд байна.

Хадлан, тэжээл бэлтгэл аймаг, сумдын түвшинд 10 дугаар сарын байдлаар 79.2 хувьтай байна. Үүнд: 1014.1 мянган тонн өвс, 42.1 мянган тонн ногоон тэжээл, 16.8 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 42.7 мянган тонн гар тэжээл, 2.4 мянган тонн дарш, 62.9 мянган тонн давс, хужир, шүү бэлтгээд байна.

Малчдын түвшинд хадлан, тэжээл бэлтгэл одоогийн байдлаар өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 100.0 мянган тн өвс, 20.0 мянган тн ногоон тэжээлээр илүү байгаа бөгөөд Газар тариалангийн ургацын урьдчилсан балансаар 86.3 мянган тонн ногоон тэжээл, гурилын үйлдвэрүүдээс 100-аад мянган тонн тэжээл үйлдвэрлэхээр тооцоо гарсан нь хүчит тэжээлийн хангамж хүрэлцэхүйц байхаар байна.

Харин Засгийн газрын 218 дугаар тогтоолоор баталсан аймаг, сумын аюулгүйн нөөцөнд өвс 25.9 мянган тонн бэлтгэхээс 13.9 мянган тонн буюу 53.8 хувь, тэжээл 14.7 мянган тонн бэлтгэхээс 3.5 мянган тонн буюу 23.9 хувьтай бэлтгэсэн байна. Ихэнх аймгууд худалдан авалтын үе шатанд байна.

Бэлчээрийг сайжруулах, багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан огтоно, царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулснаар 2018 онд 16 аймгийн 750.0 мянган га талбайг эргэлтэд орууллаа.

Ашиглагдахгүй байгаа нөөц бэлчээрийг ашиглах, гантай байсан аймгуудад усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2018 онд 17 аймаг, 2 отрын бүс нутагт 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 174 инженерийн хийцтэй худаг гаргах ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар ХХААХҮ-ийн сайдын багцын 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 93 худаг гаргахаас 77 худгийг гарган, хүлээж аваад байна. УИХ-ын гишүүдийн захиалгаар худаг, уст цэг гаргах ажил одоогийн байдлаар 901.0 сая төгрөгийн гэрээг 6 аж ахуйн нэгжтэй байгуулсан бөгөөд 26 худгийн ажил бүрэн дуусч, 12 цооногийн өрөмдлөгийн ажил хийгдээд байна.

Мал, амьтны архаг халдварт, зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилттэй вакцинжуулалтад 33.5 сая толгой мал хамруулахаар төлөвлөснөөс 28.7 сая толгой малыг хамруулсан нь 2018 оны 09 дүгээр сарын байдлаар 85.6%-ийн гүйцэтгэлтэй байна. 

Шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор давхардсан тоогоор 20 аймгийн 160 орчим сумын 10.3 сая толгой мал, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 5.8 сая толгой мал, хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 5 аймгийн 8.0 сая толгой малыг тус тус дархлаажуулалтыг зохион байгуулж байна.

Аймаг, орон нутгаас ирүүлсэн мэдээллээр 69.0 сая толгой мал өвөлжиж, 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал ирүүлээд байна. Үүнээс 463.0 мянган тонн мах бэлтгэх боломжтой байна.

Хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж 2019 онд 15.1 сая толгой мал бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна. 10 дугаар сарын 19-ны байдлаар улсын хэмжээнд нийт 6.0 сая толгой мал буюу 208 мянган тонн махыг бэлтгээд байна.

2018 оны ургацаас 10 дугаар сарын 17–ны байдлаар нийт 63 гурилын үйлдвэрт 117.0 мянган тонн улаан буудай хүлээн аваад  байна.

Ургац хураалтын талаар: 2018 оны ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн  тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдсон.

Ургац хураалтын ажил 9 дүгээр сарын 10-наас жигдэрч эхэлсэн хэдий ч 9-10 дугаар сард тариалангийн бүс нутгийг хамарч орсон бороо, цасны улмаас хүндрүүлсэн нөхцөлд хураалтын ажлыг үргэлжлүүлж байна.

Ургац хураалтын явц 10 дугаар сарын 19-ний байдлаар нийтдээ 342.1 мянган тонн үр тариа, үүнээс  330.4 мянган тонн улаанбуудай, 160.1 мянган тонн төмс,  91.8 мянган тонн хүнсний ногоо, 89.9 мянган тонн тэжээлийн ургамал, 13.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 75.3 хувьтай үргэлжлэж байгаа бол төмс, хүнсний ногооны хураалт дууссан мэдээтэй байна. 

Ургац хураалтад нийтдээ 1264 комбайн, 554 жатка, 225 үтрэм, 140 гаруй төмс хураах комбайн, 570 гаруй цэвэрлэгч, ачигч, сортлогч машин, 1200 гаруй оюутан залуучууд, цэргийн алба хаагчид гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд ургац хураалтын талбайн ажлыг 10 дугаар сарын 25-ны дотор дуусгах боломжтой гэж тооцож байна.

ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР:
  • Ус цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 10 дугаар сарын сүүлийн 10 хоногийн эхээр  нийт нутагаар хур тундас, нойтон цас орох төлөвтэй байгаа тул ургац хураалтын ажлыг шуурхайлах арга хэмжээ авч энэ сарын 25-ны дотор талбайн ажлыг дуусгах;
  • Ургац хураалтын ажилтай зэрэгцүүлэн чанар сайтай сортын үрийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхайлах;
  • Буудайн борлуулалтыг эрчимжүүлэх, шинэ ургацаас хүнсний буудай худалдан авсан гурилын үйлдвэрүүдийн арилжааны банкнаас авсан зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;
  • Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн салбарт үрийн болон тэжээлийн буудай, ногоон тэжээл нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх,
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хангах ажлын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний эцсийн тайлан мэдээг 2018 оны 11 дүгээр сард Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх;
  • “Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгасны дагуу улсын хэмжээнд малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээ хийх арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулах;
  • Халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөт дархлаажуулалтыг 10 дугаар сард багтаан дуусгах арга хэмжээг авч эрчимжүүлэх.

НЭГ. МАЛ ТООЛЛОГЫН ТАЛААР:

Мал аж ахуй эрхлэлт нь монголчуудын ёс заншил, амьдралын нэг чухал хэсэг хэвээрээ байгаа бөгөөд улсын хэмжээнд 2017 оны эцэст 885.6 мянган өрх бүртгэгдсэний 228.9 мянга буюу 25.9 хувь нь малтай өрх байна. 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт малчин өрхийн 40.7 хувь нь хангайн, 25.0 хувь нь баруун, 21 хувь нь төвийн, 12.1 хувь нь зүүн, 1.2 хувь нь улаанбаатар хотод байна. Үүнээс малчин өрхийн 169.7 мянган өрх буюу 74.1 хувь нь жилийн дөрвөн улирлын туршид орон нутагт уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхэлж, харин 59.2 мянган өрх буюу 25.9 хувь нь малыг амьдрал ахуйдаа туслах чанартайгаар өсгөн үржүүлж буй мал бүхий өрх эзэлж байна. Сүүлийн 5 жилийн байдлаар малчдын тоо өсөх хандлага ажиглагдаж байгаа ч өмнөх оноос малчдын тоо 8.0 мянгаар буюу 2.5 хувиар буурсан. Нийт мал сүргийн тоо 2017 оны жилийн эцсээр 66.2 сая толгойд хүрсэн бөгөөд үүнд үхэр 4.3 сая, хонь 30.1 сая, ямаа 27.3 сая, тэмээ 0.434 сая, адуу 3.93 сая тооллогдсон. Өмнөх оноос 4.7 сая толгойгоор буюу 7.6 хувиар өсөж, үүнээс адуу 304.3 мянга, үхэр 307.6 мянга, тэмээ 32.8 мянга, хонь 2.3 сая, ямаа 1.8 сая толгойгоор тус тус өссөн нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх үндсэн нөхцөл болсон.

Малын хэрэглээний зарлага өмнөх оноос 1.4 сая толгой буюу 11.1 хувиар өсөж, нийт малын 22.9 хувь буюу 14.1 сая толгой малыг хүнсний хэрэглээнд зарцуулсан байна.Эх сурвалж: Хөдөө аж ахуйн салбар 2017

Хэрэглээнд зарцуулсан малын 90.8 хувийг бог мал, 9.2 хувийг бод мал эзэлж байгаа бөгөөд оны эхэнд байсан адууны 12.7 хувь, үхрийн 19.7 хувь, тэмээний 8.3 хувь, хонины 25.5 хувь, ямааны 22.3 хувийг тус тус хүнсний хэрэглээнд зарцуулсан байна.

Нийт хэрэгцээлсэн малаас мал аж ахуйн гаралтай дараах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Мал аж ахуйн салбарт 2017 онд нядалгааны жингээр 355.0 мянган тонн мах, 919.5 сая литр сүү, 30.6 мянган тонн хонины ноос, 10.2  мянган тонн ноолуур, 1.9 мянган тонн тэмээний ноос, 14.5 сая ширхэг арьс, шир, 96.7 сая ширхэг өндөг, 177.4 тонн зөгийн балыг тус тус үйлдвэрлэсэн. 

2018 онд нийт 19.2 сая мал төллөж, 18.2 сая толгой төл хүлээн авсан. Одоогийн байдлаар 80.0 гаруй сая толгой мал намаржиж байна. Аймаг, орон нутгаас авсан мэдээллээр 2018-2019 оны өвөл, хавар улсын хэмжээнд 69.0 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. 2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнг бүх шатны мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.

Цаашид “Малын генетик нөөцийн тухай хууль”, УИХ-ын 37 дугаар тогтоолоор батлагдсан Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл-д тусгасны дагуу Монгол Улсын малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээ хийх, мал аж ахуйн салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, түүний техник тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх ажлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэр /339 сум, дүүрэг/ дэх малчин, малчин өрх, аж ахуйн нэгжийн тооллогыг малчны хотонд нэг бүрчлэн явуулж үүлдэр, омгийн малын төрөл, зүйл, ашиг шим, нас, хүйс, үржлийн малыг байршлаар нарийвчлан гаргах, бүртгэлжүүлэх, төлөв байдлын үнэлгээ хийх, хамгаалах, зохистой ашиглах судлан хөгжүүлэх, генетик нөөцийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулж үйл ажиллагааны тайланг Улсын Их Хуралд танилцуулж, тайлагнана.

ХОЁР. ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙН ТАЛААР:

2.1. Хадлан, тэжээл бэлтгэл: Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд  “Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол, Засгийн газрын “Сахилга хариуцлагыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөмж, Албан даалгавруудыг гарган орон нутагт хүргүүлэн ажилласан.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 9 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд хэвийн, 20 гаруй хувьд буюу Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар дунд, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй байна.

Бэлчээрийн ургамлын ургац 2017 онтой харьцуулахад харьцангуй сайн байна. Тухайлбал 8 дугаар сарын 25-ны байдлаар ихэнх нутагт 6.0 ц/га хүртэл, зарим нутагт 6.1-16.0 ц/га ургацтай байгааг судалгаагаар тогтоосон.

Бэлчээрийн ургамлын ургацын байдлаас харахад 2018 онд 1.0 сая тонноос дээш хадлан бэлтгэх боломжтой юм.

Улсын хэмжээнд 2018 онд хадлан бэлтгэлийн ажилд том оврын 3661, бага оврын 6870 дугуйт трактор, 4364 тракторын хадуур, 849 морин хадуур,1253 тармуур, 500 хаман боогч, 2200  чиргүүл, 26 нуруулдагч, 1500 ширхэг гар хадуур зэрэг техникийн бэлэн байдлыг аймаг, сумдын түвшинд хангуулсан.

Хадлан, тэжээл бэлтгэл аймаг, сумдын түвшинд 10 дугаар сарын байдлаар 79.2 хувьтай байна. Үүнд: 1014.1 мянган тонн өвс, 42.1 мянган тонн ногоон тэжээл, 16.8 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 42.7 мянган тонн гар тэжээл, 2.4 мянган тонн дарш, 62.9 мянган тонн давс, хужир, шүү бэлтгээд байна. Аймгаар авч үзвэл: Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Орхон, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгууд 80-аас дээш хувьтай байна. Малчдын түвшинд хадлан, тэжээл бэлтгэл одоогийн байдлаар өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 100.0 мянган тн өвс, 20.0 мянган тн ногоон тэжээлээр илүү байгаа бөгөөд Газар тариалангийн ургацын урьдчилсан балансаар 86.3 мянган тонн ногоон тэжээл, гурилын үйлдвэрүүдээс 100-аад мянган тонн тэжээл үйлдвэрлэхээр тооцоо гарсан нь хүчит тэжээлийн хангамж хүрэлцэхүйц байхаар байна.

Харин Засгийн газрын 218 дугаар тогтоолоор баталсан аймаг, сумын аюулгүйн нөөцөнд өвс 25.9 мянган тонн бэлтгэхээс 13.9 мянган тонн буюу 53.8 хувь, тэжээл 14.7 мянган тонн бэлтгэхээс 3.5 мянган тонн буюу 23.9 хувьтай байна. Ихэнх аймгууд худалдан авалтын үе шатанд байна.

Өвөлжилтийн бэлтгэл хангах, хадлан тэжээлийн бэлтгэлийг эрчимжүүлэх зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд:

  • Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолоор Засгийн газрын нөөц сангаас хуваарилсан зун, намрын отор нүүдэл хийх, малчдын хөдөлгөөнийг хянах постуудыг нэмэгдүүлэх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэг арга хэмжээнд зориулж 900.0 сая төгрөгийн санхүүжилтыг олголоо.
  • Аймаг, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 25.9 мянган тонн өвс, 14.7 мянган тонн тэжээл  бэлтгэх тоо, хэмжээг баталсан.
  • Малчид, баг, сум, аймгийн дунд өвс, тэжээл бэлтгэх, өвөлжилтийн бэлтгэлийг хангах “Хадлан тэжээл-2018” болзолт уралдааныг зарлаад байна. Уг болзолд өвөлжилтийн бэлтгэл хангахад байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэхээс гадна отор нүүдэл, мал эмнэлгийн арга хэмжээг сайн зохион зохион байгуулсан, өвөлжих малын тоог бууруулж мал сүргээ эдийн засгийн эргэлтэд хамгийн сайн оруулсан зэрэг үзүүлэлтүүдээр аймгийг 15.0 сая, сумыг 10.0 сая, малчдын бүлэг /хоршоо/, фермерийг тус бүр 3.0 сая төгрөгөөр урамшуулж, өргөмжлөл олгон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах юм.
  • ХХААХҮ-ийн салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл шалгах, сахилга хариуцлагыг өндөржүүлэх ажлын явц байдалтай танилцах ажлын хэсгийг яамны ТНБД-ын А-407 дугаар тушаалаар батлуулан, аймгуудад томилон ажиллсан. Ажлын хэсгүүд газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж аймгуудад тулгамдаж буй асуудлаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ зарим асуудлыг холбогдох яам, агентлагуудад уламжилж байна. Тухайлбал: малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоон ажилласан зардал болон малын нөхөн олговрын санхүүжилтүүдийг яаралтай шийдвэрлэх талаар УОК-т хандлаа.

2.2. Бэлчээрийн даац, багтаамж: Өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх, харин нутгийн 40 шахам хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Ховд, Баянхонгорын ихэнх, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн зарим сумдын нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн, мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байгаа тул отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээлийг хангалттай бэлтгэх, өвөлжих малын тоог бууруулах зэргээр зохион байгуулах зөвлөмжийг өгөөд байна.

Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон ба бороо их орсон газраар лууль шарилж зэрэг нэг наст ургамлууд ургаж, говийн нутгаар таана, хөмөл зонхилсон тул га-ийн ургац ахиу гарч, энэ нь бэлчээрийн даац сайнаар гарахад нөлөөлсөн. Гэхдээ эдгээр ургамлууд өвөл хавартаа бэлчээрт хадгалагдаж үлдэхгүй онцлогтой юм.

Бэлчээрийг сайжруулах, багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан огтоно, царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулснаар 2018 онд 16 аймгийн 750.0 мянган га талбайг эргэлтэд орууллаа.

Ашиглагдахгүй байгаа нөөц бэлчээрийг ашиглах, гантай байсан аймгуудад усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2018 онд 17 аймаг, 2 отрын бүс нутагт 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 174 инженерийн хийцтэй худаг гаргах ажлыг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар ХХААХҮ-ийн сайдын багцын 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 93 худаг гаргахаас 77 худгийг гарган, хүлээж аваад байна. УИХ-ын гишүүдийн захиалгаар худаг, уст цэг гаргах ажил одоогийн байдлаар 901.0 сая төгрөгийн гэрээг 6 аж ахуйн нэгжтэй байгуулсан бөгөөд 26 худгийн ажил бүрэн дуусч, 12 цооногийн өрөмдлөгийн ажил хийгдээд байна.

2.3. Малын эрүүл мэндийг хамгаалах:

2.3.1. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилт: Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанааар “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хууль соёрхон батлуулж тус хуулийн  28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтад “Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо нь улсын хэмжээнд мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, лаборатори, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллага, аймаг, нийслэлд мал эмнэлгийн байгууллага, лаборатори, сум, дүүрэгт мал эмнэлгийн тасаг, лаборатори болон мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс бүрдэнэ” гэж заасны дагуу  Монгол Улсын Их Хурлын 2018 оны 41 дүгээр тогтоолоор “Мал эмнэлгийн ерөнхий газар”  байгуулаад байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 186 дугаар тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/115 дүгээр тушаалаар Мал эмнэлгийн ерөнхий газрын  бүтэц орон тоог баталж 4 газартай, 44 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар тусгагдан бүтэц, зохион байгуулалтыг хийж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, халдварт өвчний тархалтыг таслан зогсоох, мэргэшсэн хяналтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар, сум, мал бүхий дүүргийн Мал эмнэлгийн тасгийн бүтэц орон тоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн А-174 дүгээр тушаалаар баталж, зохион байгуулалт хийгдэж байна.

Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 267 дугаар тогтоолоор нийслэл, 21 аймгийн Засаг дарга нартай зөвшилцөж Мал эмнэлгийн газрын дарга нарыг томилоод байна. Томилогдсон Мал эмнэлгийн газрын дарга нар сумдын Засаг дарга нартай зөвшилцөн сумдын мал эмнэлгийн байцаагч, тархвар зүйч нарыг томилох ажил хийгдэж байна.

Мал эмнэлгийн байгууллагуудыг нэгдсэн нэг удирдлага, зохион байгуулалтад оруулж малын гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэх, халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлдэг байх чадавхийг сайжруулах зорилгоор  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 188 дугаар тогтоолоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд байсан Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори, Биокомбинат ТӨААТҮГ-ыг тус тус татан буулгаж “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газар, “Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори” улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийг ХХААХҮ-ийн сайдын шууд харьяанаас гаргаж Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд тус тус ажиллуулахаар нэгдсэн тогтолцоог бүрдүүлээд байна.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарах, тархах шалтгаан, нөхцлийг хязгаарлан эрүүлжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж, халдварт өвчингүй тайван байдлаа дотооддоо болон гадаад оронд баталгаажуулан хадгалж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн 2018 оны 12 дугаар тогтоолоор “Малын эрүүл мэнд” хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хүрээнд мал амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын захиалгын дагуу шаардагдах 21 нэр төрлийн вакцин, 7 нэрийн өвчнийг илрүүлэхэд шаардагдах 23 төрлийн оношлуурыг дотооддоо үйлдвэрлэн хэрэглэж байна.

2.3.2. Халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх чиглэлээр: Мал эмнэлгийн ерөнхий газар болон Биокомбинат ТӨААТҮГ хооронд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “бүтээгдэхүүн худалдан авах” гэрээ байгуулсан. Мал, амьтны архаг халдварт, зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилттэй вакцинжуулалтад 33.5 сая толгой мал хамруулахаар төлөвлөснөөс 28,7 сая толгой малыг хамруулсан нь 2018 оны 09 дүгээр сарын байдлаар 85,6%-ийн гүйцэтгэлтэй байна. 

Үүнээс бруцеллёз өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээнд 13.4 сая толгой төл хамруулахаас 11,6 сая төлийг вакцинжуулсан нь 2018 оны 10 дугаар сарын байдлаар 86.5%-ийн гүйцэтгэлтэй байна. Бруцеллёз өвчний вакцинжуулалт хийсний дараах мониторингийн шинжилгээг 7 аймагт хийж, дархлааны идэвх, хамрагдалтын хүрээг тогтоож үр дүнг тооцно.

Малын тарга хүч болон малаас гарах бүтээгдэхүүнд сөргөөр нөлөөлдөг шимэгчтэх өвчнөөс сэргийлэх зорилгоор орон даяар хэрэгжүүлж байгаа угаалгын ажил улсын хэмжээнд нийт мал сүргийн 30 хувийг хамруулахаар төлөвлөснөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ны байдлаар 96.1 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжсэн үр дүнтэй байна.

2.3.3. Гоц халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх чиглэлээр: Монгол Улсын Их Хурлын 2018 оны 41 дүгээр тогтоолын дагуу Мал эмнэлгийн ерөнхий газар 2018 оны 06 дугаар сард шинэчлэгдэн зохион байгуулагдахад шүлхий өвчний гаралт 13 аймаг, нийслэлийн  45 сум, дүүрэгт бүртгэгдэж хорио цээрийн дэглэм нэг аймгийн 5 суманд хэрэгжсэн, вакцины нөөц дууссан байдалтай байсан. Мал эмнэлгийн ерөнхий газар зохион байгуулагдаж шуурхай ажилласнаар 2018 оны 10 дугаар сарын 02-ны байдлаар Монгол улсын хэмжээнд шүлхий хорио цээрийн дэглэмийг бүрэн цуцалж уг өвчний гаралтыг хяналтад аваад байна.

Улсын хэмжээнд 2018 онд шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг худалдан авалтаар 7.2 сая тун, буцалтгүй тусламжаар 1.6 сая тун вакцин хүлээн авахтай холбоотой гадаад болон дотоод харилцаа холбоо, гаалийн бүрдүүлэлт, татвар төлөлт, төлөвлөлт, орон нутагт хүргэх зэрэг арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж байна.

Шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор давхардсан тоогоор 20 аймгийн 160 орчим сумын 10,3 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулж байна. Шүлхий өвчнөөс сэргийлэх нийт 1755 мянган тун вакцин хадгалагдаж байгаагаас зүүн болон төвийн бүсийн эрсдэл бүхий мөн вакцины дархлааны хугацаа дуусч байгаа аймгуудын мэдрэмтгий 2.5 сая толгой мал сүрэгт дархлаажуулалтыг хийхээр хуваарийг гарган вакциныг орон нутагт хүргүүлж тарилгын ажлыг эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар нөөцөд 258 мянган тун вакцин хадгалагдаж байна. Одоогоор гоц халдварт шүлхий өвчнөөр тайван статусыг хадгалж байна.

Шүлхий өвчний вакцин таригдсаны дараах дархлааг шалгах тандалтын ажлыг 11 дүгээр сард багтаан гүйцэтгэхээр төлөвлөн гүйцэтгэгч байгууллагатай гэрээг байгуулан ажиллаж байна.

2.3.4. Бог малын мялзан өвчнөөс сэргийлэх, тэмцэх чиглэлээр: 2018 он гарсаар бог малын мялзан өвчин Дорноговь аймгийн 3, Сүхбаатар аймгийн 1, Хэнтий аймгийн 1 сум зэрэг нийт 3 аймгийн 5 суманд мал, амьтны гоц халдварт бог малын мялзан өвчин бүртгэгдэж нийт 39 өрхийн 1280 толгой мал эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр өвчсөн. Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас хорио цээр хэрэгжиж байгаа аймаг, сум байхгүй байна.

Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум болон БНХАУ-тай хил залгадаг Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь аймгийн эрсдэл бүхий сумдын мэдрэмтгий нийт 8.5 сая толгой мал сүргийг дархлаажуулалтад хамруулж байна. Вакцинжуулалтын гүйцэтгэл Хэнтий-87.0, Говьсүмбэр-75.0, Дундговь-94.0, Дорнод-93.5, Дорноговь-84.3, Сүхбаатар-100, Өмнөговь-66.6 хувь улсын хэмжээгээр 80.0 хувийн гүйцэтгэлтэйгээр таригдаж байна.

Өвчний эрсдэл бүхий баруун бүсийн аймгуудын мал сүргийг дархлаажуулалтад хамруулахаар 7.0 сая тун вакциныг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 5 аймгийн 65 сумын 5.8 сая толгой мэдрэмтгий мал сүргийг хамруулахаар вакциныг хүргүүлж тарилгын ажлыг эхлүүлээд байна. 2018 оны 10-р сарын байдлаар улсын нөөцөд бог малын мялзан өвчнөөс сэргийлэх 2.0 сая тун вакцин, шингэлэгчийн хамт хадгалагдаж байна.

2.3.5. Хонины цэцэг өвчнөөс сэргийлэх, тэмцэх чиглэлээр: Хонины цэцэг өвчин 2018 оны 04-р сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд нэг тохиолдол бүртгэгдсэнээс хойш дахин бүртгэгдээгүй байна.

Үүнтэй холбоотойгоор зүүн бүсийн эрсдэл бүхий 5 аймгийн 8.0 сая толгой хонин сүргийг толгой дараалан вакцинжуулалх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд тарилгын гүйцэтгэл улсын дунджар 64.0 хувийн гүйцэтгэлтэйгээр хийгдэж байна.

2.4. Мах бэлтгэл: Энэ онд улсын хэмжээнд 18.2 сая төл хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын байдлаар 80.0 гаруй сая мал намаржиж  байна. Аймаг, орон нутгаас ирүүлсэн мэдээллээр 69.0 сая толгой мал өвөлжиж, 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал ирүүлээд байна. Үүнээс 463.0 мянган тонн мах бэлтгэх боломжтой байна.

Хүн амын хүнсний хэрэгцээнд зориулж 2019 онд 15.1 сая толгой мал бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна. 10 дугаар сарын 19-ны байдлаар улсын хэмжээнд нийт 6.0 сая толгой мал буюу 208 мянган тонн махыг бэлтгээд байна.

2018 оны 9 дүгээр сарын экспортын гүйцэтгэлээр ОХУ, мөн улсын транзит зөвшөөрлөөр БНСВУ-ын чөлөөт бүсэд 796.5 тн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсад нийт 16741 тн адууны мах, Иран улсад 2068 тн хонь, ямааны мах, нийт 19605 тн мах, дулааны аргаар боловсруулсан мах 11031.8 тн, малын дайвар 815.2 тн-ыг тус тус экспортлож, нийт 76.1 сая долларын экспорт хийгдсэн байна.

/Нэгдсэн дүнгээр буюу нийт мах махан бүтээгдээхүүний экспортын тоо хэмжээ 31452 тонн байна./

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад махны экспортын хэмжээ 5900 тн-оор нэмэгдсэн бол дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний хувьд 11031.8 тн-ийг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.8 дахин нэмэгдсэн байна.

ГУРАВ. УРГАЦ ХУРААЛТ, ХҮНСИЙ НОГООНЫ ХАНГАМЖ:

3.1.Гурилын үйлдвэрүүдэд буудай хүлээн авсан мэдээ: Улсын хэмжээнд 943.0 мянган тонн үр тариа тээрэмдэх хүчин чадал бүхий 63 гурилын үйлдвэр, цех байгаагаас 20 гурилын үйлдвэр цех тогтмол ажиллаж байна. Энэ нь нийт суурилагдсан хүчин чадлын 27% бөгөөд 2017 онд 209 мянган тонн гурил үйлдвэрлэсэн байна. Үүнээс дээд гурил 47 мянган тонн, нэгдүгээр гурил 143 мянган тонн, хоёрдугаар гурил 19 мянган тонн байна. 2018 оны ургацаас 10 сарын 17–ны байдлаар нийт 63 гурилын үйлдвэрийн 117 мянган тонн улаан буудай хүлээн авсан  байна.

3.2. Ургац хураалтын явцын талаар: 2018 оны ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн  тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдсон. Ургац хураалтын ажил 9 дүгээр сарын 10-наас жигдэрч эхэлсэн хэдий ч 9-10 дугаар сард тариалангийн бүс нутгийг хамарч орсон бороо, цасны улмаас хүндрүүлсэн нөхцөлд хураалтын ажлыг үргэлжлүүлж байна. Ургац хураалтын явц 10 дугаар сарын 19-ний байдлаар нийтдээ 342.1 мянган тонн үр тариа, үүнээс  330.4 мянган тонн улаанбуудай, 160.1 мянган тонн төмс,  91.8 мянган тонн хүнсний ногоо, 89.9 мянган тонн тэжээлийн ургамал, 13.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 75.3 хувьтай үргэлжлэж байгаа бол төмс, хүнсний ногооны хураалт дууссан мэдээтэй байна. Ургац хураалтад нийтдээ 1264 комбайн, 554 жатка, 225 үтрэм, 140 гаруй төмс хураах комбайн, 570 гаруй цэвэрлэгч, ачигч, сортлогч машин, 1200 гаруй оюутан залуучууд, цэргийн алба хаагчид гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд ургац хураалтын талбайн ажлыг 10 дугаар сарын 25-ны дотор дуусгах боломжтой гэж тооцож байна.

3.3. Ургац хураалтын явцтай уялдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Ургац хураалтын явц, цаг агаарын хүндрэлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай танилцах ажлаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв, Сэлэнгэ Дарханы бүсэд ажиллаж тариаланчид ногоочидтой уулзав. Уулзалтын явцад тариаланчдын тавьсан санал хүсэлт, тулгамдсан зарим асуудлын талаар танилцуулга, шийдвэрийн төсөл боловсруулан Засгийн газрын  2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанд танилцуулан 42 дүгээр тэмдэглэл гаргуулан хэрэгжилтийг зохион байгуулж байна.
  • Ургац хураалтын явцын талаар 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд танилцуулга хийсний зэрэгцээ тус байнгын хорооны гишүүд 10 дугаар сарын 19-20-ний өдрүүдэд Дархан, Сэлэнгийн бүсэд ажиллан ургац хураалтын явц, тулгамдсан зарим асуудлуудтай биечлэн танилцав.
  • Байгаль цаг агаарын хүндрэл үүссэнтэй уялдуулан ургацын шатахууныг ТЭДС-гаар дамжуулан 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгох шийдвэр гарган хэрэгжилтийг зохион байгуулав.
  • ТЭДС-ийн өр авлагад тооцож авах 1 тонн хүнсний  буудайн үнийг 600.0 мянган төгрөг, худалдан авах үнийг 560.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлсний зэрэгцээ буудай хүлээн авах түр журамд өөрчлөлт оруулж тариаланчдын тарьж ургуулсан хүнсний буудайг хамгийн хөнгөлөлттэй нөхцлөөр хүлээн авч ТЭДС-ийн элеваторууд дээр технологийн дагуу хатаалгыг хийж стандартад нийцүүлэн хадгалах арга хэмжээ авахаар зохицуулалт хийж хэрэгжилтийг зохион байгуулж байна.
  • Аж ахуйн нэгж, иргэдийн үтрэм дээрх хүнсний буудайг Гурилын үйлдвэрүүд болон ТЭДС яаралтай татан авах ажлыг шуурхай зохион байгуулснаар өнөөдрийн байдлаар гурилын үйлдвэрүүд 110.0 мянган тонн, ТЭДС 40.0 мянган тонн, нийтдээ 150.0 мянган тонн хүнсний буудай хүлээн аваад байна.
  • Ургац хураалтын явцад 2-3 удаа их, бага хэмжээтэй орсон цас, бороо, цаг агаарын хүйтрэлтэд нийтдээ  80.0  мянган га талбай өртсөнөөс тэжээлд шилжих талбайн хэмжээ 30 шахам мянган га-аар нэмэгдэж байгаатай холбогдуулан аймаг сумдын аюулгүйн нөөцөд ногоон тэжээл болон тэжээлийн буудай худалдан авах ажлыг зохион байгуулж ажиллах чиглэлийг орон нутгийн төрийн захирагааны байгууллагуудад хүргүүлж хамтран ажиллаж байна.
  • Их хэмжээний цас орж тариа налсан бүс нутгийн тариаланчдад налсан тариа хураах иш  өргөгчийг  ОХУ-аас нийлүүлэх, дотоодоо хийж хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийтдээ 1500 орчмыг нийлүүлэв.
  • Цаг агаарын хүндрэлийн улмаас орон нутагт үүсээд буй зарим тулгамдсан асуудлыг ажлын хэсэг томилон ажиллуулах замаар шуурхай шийдвэрлэх, ургацыг малаас хамгаалах, хураалтын ажилд оюутан сурагчдыг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах зэрэг яаралтай хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тусгасан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Улсын ургацын комиссын даргын албан тоотыг орон нутагт хүргүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна.
  • “Алтан намар-2018” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг нийслэл хотод зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн 6 дүүрэг, 12 аймгийн 21 сумын  240 гаруй ногоочин, 8 аж ахуйн нэгж, 11 хоршоо, 10 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, гадаад дотоодын төсөл хөтөлбөрөөс хамтран оролцож  нийтдээ  40 гаруй нэр төрлийн 650 тонн хүнсний ногоо, 860 тонн төмс болон байгалийн жимс, жимсгэнэ, гоёл чимэглэлийн мод бутны суулгац, хүнсний ногооны үр, эмийн ургамал, тасалгааны цэцэг зэрэг бүтээгдэхүүнээр оролцож нийтдээ 981.0 сая төгрөгний борлуулалт хийсэн байна.
  • Ургац хураалтын ажилтай зэрэгцүүлэн тариалангийн талбайг хашаажуулах ажлыг эхлүүлж,  тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан Сэлэнгэ аймгийн Цагаан нуур, Орхон, Төв аймгийн Цээл, Сүмбэр, Баянцогт, Булган аймгийн Хутаг-Өндөр, Орхон аймгийн Жаргалант сумдад нийтдээ 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 430.5 км хашаа барих ажлыг зохион байгуулж байна.
ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР:
  • Ус цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 10 дугаар сарын сүүлийн 10 хоногийн эхээр  нийт нутагаар хур тундас, нойтон цас орох төлөвтэй байгаа тул ургац хураалтын ажлыг шуурхайлах арга хэмжээ авч энэ сарын 25-ны дотор талбайн ажлыг дуусгах;
  • Ургац хураалтын ажилтай зэрэгцүүлэн чанар сайтай сортын үрийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхайлах;
  • Буудайн борлуулалтыг эрчимжүүлэх, шинэ ургацаас хүнсний буудай худалдан авсан гурилын үйлдвэрүүдийн арилжааны банкнаас авсан зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;
  • Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн салбарт үрийн болон тэжээлийн буудай, ногоон тэжээл нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх,
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хангах ажлын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний эцсийн тайлан мэдээг 2018 оны 11 дүгээр сард Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
  • “Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгасны дагуу улсын хэмжээнд малын генетик нөөцийн төлөв байдлын үнэлгээ хийх арга хэмжээг байгуулна. Улсын хэмжээнд үржүүлж буй нийт мал сүргийн тоо, хэмжээ, үүлдэрлэг байдал, сүргийн бүтэц үнэн зөв тогтоогдож, бус нутгийн онцлог, ашиг шимийн чиглэлд тохирсон бодлого тодорхойлох боломж бүрдэнэ.
  • Халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөт дархлаажуулалтыг 10 дугаар сард багтаан дуусгах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.