2018.10.25

Л.Болд: Энэ төсөв гэр хорооллын иргэдийг доромжилж байна

Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн Л.Болд:

“Гэр хороолол, ард иргэдийн амьдрал, агаарын бохирдол, нүхэн жорлон зэрэг асуудлаа шийдэх шаардлагатай байхад энэ оны төсөвтөө дээрх асуудлуудын шийдлийг гаргах ажилд нэг ч төгрөг тавьсангүй. Иргэдээ орон сууцжуулж байж л утаанаасаа сална. Гэтэл ипотекийн эх үүсвэрийн мөнгийг Монголбанкны эргэн төлөлтийн мөнгөөр санхүүжүүлэх болоод хасчихлаа. Өнгөрсөн хугацаанд Яармагруу дэд бүтэц байгуулсан. Гэтэл ногоон цэцэрлэгт хүрээлэн байх ёстой газар мөнгө, эрх мэдэлтэнгүүд аваад бетонон ширэнгэ байгуулчихлаа. Гэр хорооллоо дэдл бүтцээр нь хангаж өгч чадахгүй байж дэд бүтэцээ шийдсэнд нь мөнгө өгнө гээд байгаа чинь урвуу хамааралтай болоод байна. Энэ УИХ, Засгийн газар гэр хорооллын айл өрх, ард иргэдийг үргэлж доромжилж байна. Гэр хороололдоо амьдраад байж бай. Нүүрс битгий түлх шахмал түлш хэрэглэ, утаа гараад байна уу тэгвэл яндандаа шүүлтүүр тавь, утаан дотроо байж бай, байр авах боломжгүй гэсэн л шийдвэрүүд гарч байна.”

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

Ипотекийн зээлийн санхүүжилтэнд 2019 оны төсөвт 115 тэрбум төгрөг оруулж ирсэн. Монголбанкинд эргэн төлөлтийн 100 орчим тэрбум төгрөг байгаа. Үүгээр үргэлжлүүлэх боломжтой.