Ч.Улаан 2018.10.25 | Vip76.mn

Ч.Улаан: Төсвийн хүрээний мэдэгдэлд нэг хүрэхгүй хувийн нөлөөгөөр бодлогоо эвдэх хэрэггүй

Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

“Төсвийн хүрээний мэдэгдэл гэж юу вэ? яах гэж байдаг юм? Ач холбогдол нь юу юм бэ? Гэдгийг бид мэдэж байж ярих ёстой. Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг бол Монгол Улсын нэгдсэн төвийг тогтвортой байдлыг хангах, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг даган гарч ирсэн. Төсвийг хөндлөнгийн нөлөөллөөс хамгааламын тулд дайчлах, чиглүүлэх механизм юм. Маруухан практикаар эвдэж засаад байх нь буруу юм. Жишээ нь, хөрөнгийн зардлыг 37 тэрбумаар нэмэгдүүлэхийн тулд төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх гэж байна. Маш жаахан үзүүлэлтээр том бодлогоо бид эвдэх гэж байна. Ийм шаардлага алга. Энэ зардал нь хөрөнгө оруулалт биш байр сав машин тэрэг засах л мөнгө байгаа. Сангийн яам бодлого зөв тодорхойлж бичсэн ч түүнийг илэрхийлж байгаа тоо нь маш өөр байна. Үүнд улс төрчдийн нөлөөлөл их орсон гэж дүгнэж байна. мэргэжлийн эдийн засагчид үүнийг ойлгож байгаа байх.”