Л.Энхболд 2018.10.25 | МН25 ТВ

"Эрдэнэс Тавантолгой"-н талбайгаас олон жил нүүрс хулгайлдэг байсныг тогтоожээ

Эрдэнэс Тавантолгой кампанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс хяналтгүйгээр хилээр гарсан талаар Л.Энхболд гишүүн өнгөрсөн 4-р сард мэдээлэл хийсэн. Гэтэл 4 сарын дараа буюу 8 сард хийсэн мэргэжлийн хяналтын байгууллагын маркшейдрүүдийн хэмжилтээр 340 мянган тонн нүүрс Эрдэнэс Тавантолгой лицензтэй талбайгаас алга болсон байна.