Болд.Л 2018.10.25 | Vip76.mn

Л.Болд: Шинэ дэгийн хуулиар гишүүдийн эрхийг боомилж байна

Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газар 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулав.

УИХ-ын гишүүн Л.Болд:

“Шинэ хэрэгжиж байгаа дэгийн хуулиар гишүүд үгээ хэлж, саналаа хэлэх боломжгүй болж байна. Миний оруулсан санал төсвийн тухай хуульд ороогүй байна. Байнгын хорооны дарга нь тодорхойгүй гээд хасчихсан байна. Би энэ төсвийн тухай хуулийг үндсэн хуулийн цэцэд өгөх болно. Сонгуулийн техник хэрэгсэл болон гэр хорооллын утааг багасгах асуудал 2019 оны төсөвт хөрөнгө оруулалт шийдэгдсэнгүй. ”