Д.Тэрбишдагва 2018.10.25 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: Гол утаа бий болгож байгаа айлуудаа эрчим хүчээр хангах хэрэгтэй

Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газар 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулж, зарим гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

“Төсвийн хуулийг буцаамаар байна. Утааны гол цэг болж байгаа СХД-ийн эрчим хүчгүй 300 гаруй өрх байна. Төсвийн хуульд эрчим хүчтэй холбох эх үүсвэр тусгагдаагүй байна. Нийт 4 хорооны 1000-аад айл байна. Тэдний 300 нь тоггүй байгаа юм. Энэ асуудлыг тусгаад өгөөч гэж хэлээд байхад шийдэж оруулж өгөхгүй юм. Уг нь их мөнгө биш л дээ.”