Д.Оюунхорол 2018.10.25 | Vip76.mn

Д.Оюунхорол: Төр хувийн хэвшлээр ажлаа хийлгээд мөнгийг нь өгдөг байх ёстой

Өнөөдөр /2018.10.25/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газар 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

“Төсвийн хуульд 2019 онд төсвийн хөрөнгөөр барих, шилжүүлэх концессын гэрээгээр хэрэгжүүлсэн 12 ажлын жагсаалтад 144,6 тэрбум төгрөг зарцуулна гэж оруулж ирсэн. Энэ бол 2015 оноос эхэлсэн концессын ажил. Санхүүжих дүн нь ажлаа дуусгаад аудит болон хөрөнгө оруулалтын газраас дүн нь орж ирсэн ажилууд юм. Энэ бол төр хувийн хэвшлийн хооронд итгэлцэл юм. Төр ажлаа хувийн хэвшлээр хийлгэчихээд мөнгөө төлөхгүй хулхиддаг, үүнээс болж ААН дампуурдаг байдал байж болохгүй ээ.”