Д.Тэрбишдагва Ж.Ганбаатар 2018.10.25 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: ЖДҮ-ийн эздүүдийг бэлтгэх асуудалд анхаарах хэрэгтэй байна

 УИХ-ын нэгдсэн чуулганаар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэдэн асуудлаар санаачлагчаас асуулт асуулаа. 

ЖДҮ амтай болгон ярьдаг болсонд баяртай байгаа. Халамжийн бодлогоор бус үйлдвэрлэлээ хөгжүүлэх асуудлыг ойлгодог болж. Миний нэг хэлээд байгаа зүйл бол ЖДҮ-ийн эздүүдийг бэлтгэх асуудал байгаа. Тэднийг бэлтгэх, боловсон хүчнийг бодлоготойгоор дэмжих хэрэгтэй байна. Ажилсаг Монгол хөтөлбөрийг дэмжих хэрэгтэй байна. Энд нэг л заалт байна. Ямар бодлого барьж байгаагаа хэлж өгнө үү? Мөн Банкны хүү өндөр байна. Энэ хууль батлагдсанаар нилээд олон байгууллага бий болох юм шиг байна. Тэнд зүгээр нэг төрийн албан хаагчид байх юм бол хүнд суртал, авилгын асуудал үүсэх вий..боловсон хүчнээ хэрхэн авч үзэх вэ? банк шиг л ажиллах хэрэгтэй гэдэг бодол байна. Ийм байгууллага байгуулах нь зөв үү? эсвэл банкаараа дамжих нь зөв үү?

Санаачлагч Ж.Ганбаатар

Банкаар дамжуулах, сангаар өгөх хоёрын сайн муу талууд байгаа. Хуульд агентлаг байгуулахаар байгаа. Энэ эзэндээ очихгүй байгаа, үр дүнгээ өгөхгүй байгаа зээлийн ажил үр дүнгээ өгнөө гэдэгт найдаж байгаа. 500 саяас доош нь сангаар, үүнээс дээш нь банкаар дамжина. Ингэхгүй бол ЖДҮ нь банкныхаа шалгуурыг хангахгүй байгаа юм.Харин агентлагийн дэргэд зөвлөл байгуулахаар зохицуулж байгаа.