Ж.Мөнхбат 2018.10.25 | Vip76.mn

Ж.Мөнхбат: ЖДҮ-ийг дэмжих Сангийн хөрөнгө яг очих ёстой хүндээ очиж байна уу?

 УИХ-ын нэгдсэн чуулганаар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнбат ЖДҮ-ийг дэмжих сангийн хөрөнгө яг очих ёстой хүндээ очдог байх хэрэгтэй гэсэн саналыг анхааруулан хэлсэн юм. 

Тэрээр "ЖДҮ дээр давхар үйлчилгээ явж байгаа байхаа.  Энэ аж ахуй нэгжүүдээ дэмжих ёстой. Ж.Ганбаатар гишүүн 2-3 жил ЖДҮ-ийн дэмжих асуудлыг ярьж байгаад ингээд хууль болж байгаад талархалтай байна.

Банкаар явах ёстой шүү гэсэн байр суурьтай байгаа. Зээл яг ЖДҮ эрхлэгчид хүрч чадаж байна уу? харамсалтай нь сүүлийн үеийн хэвлэл мэдээллээр явж байгаа мэдээллээс ингэж харагдахгүй байна. Яг очих ёстой хүмүүстээ бус эрх мэдэлтэй, албан тушаалтай дарга нар, арын хаалгатай хүмүүс нь аваад байдаг юм биш биз. Бүүр онигоо хүртэл гарсан байна "Жирийн иргэддээ гялтайдаггүй, ЖДҮ-ийн зээл минь" гээд гарсан байна. Тэгэхээр цаашид ингэж эрх мэдэлтэй нь авдаггүй байхад их анхаарах хэрэгтэй. Тэгэхээр ЖДҮ-ийн Сан дээр хяналт сайжруулах хэрэгтэй" гэлээ.