Д.Оюунхорол 2018.10.25 | Vip76.mn

Д.Оюунхорол гишүүн жижиг дунд үйлдвэрлэл дээр нэмэх нь ҮЙЛЧИЛГЭЭ гэх санал гаргав

УИХ-ын нэгдсэн чуулганаар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол


Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Үйлдвэрлэл+ Үйлчилгээ гэж явах нь зүйтэй байх. ЖДҮ-д гэхээр дийлэнх хэсэг нь үйлчилгээний салбарт ажиллаж байгаа. Жишээлбэл, худалдаа, нийтийн хоол гээд байгаа. Энэ салбарт манай эмэгтэйчүүд ихэвчлэн ажилладаг. Тэд өрх гэрээ тэжээ, ажил амьдралаа авч явдаг. Тэгэхээр тэдэнд урт хугацаатай, бага хүүтэй зээл авах энэ боломж нь нээлттэй байсан дээр байхаа.  2019 оны төсөвт ЖДҮ-ийг дэмжих санд 44 тэрбум төгрөгийг суулгаад явж байгаа. Энэ мөнгө харин яг эзнээ олж очоосой. Үүн дээр анхаарч, хяналт тавих хэрэгтэй байгаа. Яг энэ зээлийг хүрэх ёстой хүнд нь хүрчихвэл ажилгүйдлийг буруулахад бодитой нөлөөлнө гэж үзэж байна.