Эрдэнэбат.Ж 2018.10.24 | Vip76.mn

Ж.Эрдэнэбат: Үйлвэржилтийн бодлогыг заавал хэрэгжүүлэх ёстой

Өнөөдөр /2018.10.26/ ТБХ-ны хуралдаанаар 2019 оны төсвийн тухай хуулийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат ЖДҮ-ийг дэмжих сангийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ЖДҮ-ийг дэмжих сангийн хөрөнгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан руу шилжүүлнэ гэж ярьж байна. Хоёр яамаа бодоод үзэхэд нэг нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нөгөөх нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яам.

Монгол Улсад цаашдаа үйлдвэржилтийн бодлого бий болгож, үйлдвэр байгуулах ёстой гэж үзэж байгаа бол салбар яам өөрөө л хийх ёстой.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гарч байгаа зээлүүд мөн адилхан. Хэдэн жил худалдааны улс шиг явах юм бэ? Үйлдвэр гэдэг зүйл рүү орох хэрэгтэй. Орон нутагт тэрбум төгрөг хуваарилах байдлаар асуудлыг шийдсэнээр ард иргэдэд нь тодорхой хэмжээнд дэм болно. Гэхдээ энэ бол түр зуурын л арга. 21.100 гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж тухайн орон нутагт үйлдвэр бий болгох асуудлыг бид өмнө нь ярьж байсан. Тэр ярьсан зүйлийг салбар яам л хэрэгжүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийн сангаар дамжиж үйлдвэр бий болно гэдэг хэцүү. Цаашдаа эдийн засгийнхаа тогтвортой хөгжлийг бий болгох гэж байгаа бол үйлвэржилтийн бодлого гэдэг зүйлийг заавал хэрэгжүүлэх ёстой.

Жижиг дунд үйлдвэрийн сан дээр байх нь зөв. Харин зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцоод явах ёстой.