Н.Амарзаяа 2018.10.26 | Vip76.mn

Н.Амарзаяа: Аймаг, сумдад ЖДҮХ сантай болох эрх зүйн орчин хэрэгтэй

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төслийн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

“Хуульд ЖДҮ-ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх гээд оруулсан. Гэхдээ аймгийн болон сумын ИТХ-ын эрх байгаад ч сангийн эх үүсвэрийн асуудлыг шийдэхгүй бол болохгүй. Төрийн захиргааны байгууллага гэж алийг хэлэх вэ? Аймаг, сум өөрийн гэсэн ЖДҮХ сантай байж, түүнийгээ бүрдүүлдэг байх эрх зүйн зохицуулалттай болгоорой. 2019 оны төсөв энэ санд нэг ч төгрөгийн санхүүжилт байгаагүй. Гишүүдийн саналаар 47 тэрбум төгрөгийн эх үүсвэр болж байна. Энэ сан ХХААХҮЯ-ны дэргэдэх санд төвлөрхөөс биш аймаг орон нутагт ямар нэг хөрөнгө, эрх мэдэл шилжиж байгаа зүйл байхгүй шүү.”