М.Билэгт 2018.10.26 | Vip76.mn

М.Билэгт: Хөдөө орон нутгийн үйлдвэрлэгчидэд ЖДҮ-ийн сангийн хөрөнгөө чиглүүлээрэй

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төслийн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“ЖДҮДСан бол хөдөө орон нутагт бүртгэгддэггүй. Яаман дээр хэсэгхэн хүмүүс энэ төрлийн төсөл бичээд гаршчихсан хүмүүс л аваад байдаг. Энэ мөнгө хөдөө орон нутагт очдоггүй юм. Бид төвлөрлийг сааруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортыг дэмжинэ гэж байгаа. Дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргана гэвэл их хугацаа шаардлагатай. Тиймээс бид олон жил уламжилж ирсэн мал аж ахуйн салбараа дэмжээд хөдөө орон нутагт ЖДҮ-ийн сангийн хөрөнгийг чиглүүлж, мал, махаа үйлдвэрлэн боловсруулж экспортлох талруугаа анхаарах нь зүйтэй. Бид хөрөнгө оруулалтаа гаднаас авна гээд харж суухаар байгаагаа ашиглаж хөрөнгө бий болгоё. ЖДҮХС-ийн эх үүсвэрээ хөдөө орон нутагруу хувиарлах, олгох боломж эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхийг хүсч байна.”

Тэрээр дээрх саналаа хэлсэний дараа хуульд орсон зээлийн хүүтэй холбоотой заалтын талаар байр сууриа илэрхийллээ.

“ЖДҮ-ийн сангаас зээл авсан үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн хүүгийн 5 хүртэлх хувийг олгож болно гэж заасан байна. Энэ бол зөв. Гэхдээ хэрвээ бүтээгдэхүүнээ экспортолж чадсан ААН-ийг төрөөс зээлийн хүүгийнх нь зардлыг, тэр тусмаа ЖДҮ-ийнхэнийг орон нутагт мах экспортлох үйлдвэр барихад ЖДҮ сангаас урт хугацаатай зээл өгч, Хөгжлйн банк энэ зээлд анхаарч зээлийн хүүг нь 50 хүртэл хувиар бууруулах боломжтой.“