Н.Амарзаяа 2018.10.26 | Vip76.mn

Н.Амарзаяа: Төрийн захиргаа болон нутгийн удирдлагын байгууллагын эрх мэдлийг тодорхой болгоё

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төслийн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

“Төрийн захиргааны байгууллага бүрэн эрх гээд 12 зүйл оруулсан бол нутгийн өөрөө удирдах байгууллага нь ямар эрхтэй байхыг илүү ойлгомжтой оруулахгүй бол болохгүй. ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэлийг дэмжиж, гаднаас импортолж байгаа бараа бүтээгдэхүүний нэр төрлийг багасгах хэрэгтэй байна. Үүнийг ч хуульдаа оруулж зохицуулах хэрэгтэй гэж үзэж байна.”