Н.Амарзаяа 2018.10.26 | Vip76.mn

Н.Амарзаяа: Салбар дундын уялдааг нэмэгдүүлэх тал дээр анхаараарай

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төслийн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

“ЖДҮ үйлчилгээ эрхлэгчдэд үзүүлэх үйлчилгээ гэдэгт бизнес инкубатор л гэсэн байна. Тэр дундаа төрийн өмчит их дээд сургуулийн дэргэдэх бизнесийн болон технологийн дамжуулах төвүүд ЖДҮ эрхлэгчидтэй яаж холбогдож байгаа нь тодорхойгүй байна. Бид Их дээд сургуулиудаа судалгааных болгоно гэж мөрийн хөтөлбөрт оруулсан. Сургуулиудын судалгааг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ холбох зүйл юу байна вэ? салбар, үйл ажиллагаа хоорондын уялдааг нэмэгдүүлэх тал дээр анхаарч дараагийн хэлэлцүүлэгтээ нэмж оруулж ирээрэй.”