Ж.Ганбаатар 2018.10.26 | Vip76.mn

Ж.Ганбаатар: Татварын тайлан, барьцаагүйгээр бичил зээл олгох боломжтой

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төслийн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.Ганбаатар:

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэн л зээл авдаг. ААН авах ёсгүй хуультай. ЖДҮ-ийг дэмжих хуульд бол бичил гэсэн ангилал орсон. Ингэснээр бичил үйлдвэрлэл эрхлэгч М.Билэгт гишүүний хэлсэнчлэн 1-2 сая төгрөгийн зээл авах, зээл авахдаа орлогын өндөр шаардлага, барьцаагүйгээр олгох нөхцөл орсон. Гол нь хувь хүмүүсийг дангаараа биш ажлын байр бий болгоод аж ахуй эрхлээд явахыг бид дэмжих нь зүйтэй.”