Болд.Л Нямдорж.Ц 2018.10.26 | Vip76.mn

Хонконгийн Засгийн газартай Эрүүгийн хэргийн талаар хамтарч ажиллах хэлэлцээрийг соёрхон баталлаа

Хонконгийн Засгийн газартай Эрүүгийн хэргийн талаар хамтарч ажиллах хэлэлцээрийг соёрхон баталлаа

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хийсэн юм.

Энэ асуудлаар өмнө нь 2012 оноос хойш ажилласан. Ингээд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зохих байнгын хороодоос зөвшөөрөл авсны үндсэн дээр гарын үсэг зурсан. Тиймээс энэ гэрээг эцэслэн батлах саналыг УИХ-д өргөн барьж байна. 10 сарын байдлаар Монгол Улсын 11 иргэн Хонконгт гэмт хэрэгт холбогдсон байна. 35 иргэн ял эдэлсэн байна. Гэрээ батлагдвал ял эдэлж байгаа иргэдээ Монгол Улсдаа шилжүүлэн авах нэг гарц бүрдэнэ гэж тэрээр онцоллоо. 

Хэлэлцээрийг АБГБ-ын байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулав.

Байнгын хороо 2018 оны 10 сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн байна. Төсөлтэй холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд байнгын хорооны гишүүд хэлэлцээрийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна. 

УИХ-ын нэгдсэн чуулганаар мөн хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асуугаагүй учир санал хураалт явууллаа. Хэлэлцээрийг соёрхон батлая гэсэн байнгын хорооноос гаргасан саналын томъёоллын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.2 хувь нь дэмжлээ.