2018.10.26

Н.Амарзаяа: 3 хувийн хүүтэй зээлээ ч авч чадахгүй барьцаа хөрөнгөтэй ААН олон байгаа

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хуулийн төслийн талаар ЭЗБХ-ноос гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж, гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

“ЖДҮ-ийг дэмжих сангаараа дамжаад 3 хувийн зээлийн хүүд хамрагдаад хөнгөлөлт эдлээд явах нь энэ хууль энэ сангийн гол зорилго. Банкаар дамжаад явах нь энэ зорилтот хэсгийн зорилго биш. 3 хувийн зээл авая гэсэн ч барьцаа нь хүрэхгүй байгаа ААН зөндөө байгаа. Тиймээс банкаар яваад олон шаардлага тавьбал зорилгоо биелүүлж үр дүнд хүрэхгүй. Мөн МАА, ХАА гэсэн салбарт хэрхэн анхаарах, дэмжих нь тодорхой бус байгаад байна. Энийг дараагийн хэлэлцүүлэгт анхаараарай.”