2012.10.01

"Ахмадуудын эрхийг хамгаалах өдөр"- ийн мэндийг дэвшүүле

Олон Улсын болон Монголын Ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Улсын нийт ахмадууддаа "Ахмадуудын эрхийг хамгаалах өдөр"- ийн мэндийг дэвшүүлье.

1990 онд НҮБ-ын Еренхий Ассамблейгаас аравдугаар сарын 1-нийг "Олон улсын Ахмадын өдөр", 1992 онд Монгол Улсын Засгийн газраас мөн өдрийг Монголын Ахмадын өдөр болгон зарласан бөгөөд энэ жил "Урт нас ирээдүйг тодорхойлно" уриан дор дэлхий нийтээрээ 22 дахь жилдээ тэмдэглэж байна.

Ахмадууд Та нар маань өөрийн чин хүсэл, сэтгэл итгэлээрээ нийгмийн амьдралын сайн сайхны төлөө санаа тавьж, хойч үе бидэндээ өөрсдийн арвин туршлага, мэдлэг, боловсролоо уламжлуулан үлдээсэн, улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилтэд идэвхтэй оролцож байдаг, бид бүхний үлгэрлэн дууриадаг, гэр бүл, үр хүүхдийнхээ хамгийн хүндтэй хүмүүс билээ.

Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар эмхлэн байгуулагдаж шинэчлэлийн зарчмаар тууштай ажиллахаар Засгийн газраас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө УИХ-аар хэлэлцүүлэн батлуулаад байна. Хүн амын хөгжил, ний
гмийн хамгааллын салбарт Засгийн газрын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд гэр бүлд тулгуурласан хүн амын хөгжлийн бодлогыг цоо шинээр тодорхойлох, нийгмийн хамгааллын тогтолцоог хөгжлийн шинэ шатанд гаргах бодлогыг баримталж хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Энэхүү бодлогын хүрээнд нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлийн хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд, эмэггэйчүүд, хүн амын бүлгүүдийн хөгжлийн стратегийг цогцоор тодорхойлох, тогголцоог бүрдүүлэх, ахмад настан болон нийгмийн хамгаалал нэн тэргүүнд шаардлагатай хүн амын бүлгүүдэд төр, засгийн бодлого, дэмжлэг, халамжийг шууд хүргэх тэргүүн зорилтыг эрхэмлэж байна.

Өнөөдөр Монгол улсын хүн ам 2,8 саяд хүрч 10 гаруй хувийг нь ахмад настан эзэлж байгаа нь төреөс баримтлах бодлогын нэн чухал хэсгийг тодорхойлж, та бүхний аятай тухтай, элбэг хангалуун, сэтгэл амар, жаргалтай амьдрах боломжийг бүрдүүлэх хариуцлагатай үүргийг ногдуулж байна. Нийгмийн хамгааллын талаар төреөс баримтлах бодлого арга хэмжээний хүрээнд ахмадууддаа нийгмийн даатгалын сангаас cap бүр 67 гаруй тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг олгож, нийгмийн халамжийн сангаас ахмад настныг асран хамгаалагч 15 мяйган иргэнд нөхцөлт мөнген тэтгэмж, 188 мянган ахмадад төрөл бүрийн хөнгөлөлт, тусламждэмжлэг олгож байна.

Шинэчлэлийн Засгийн газрын бодлогод ахмад настны чадавхид тохирсон орлого олох боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, халамжийн бодлогыг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх, нийгмийн санаачлагыг дэмжих талаар онцгой анхаарах болно. Тухайлбал, Монголын ахмад мэргэжилтнүүдийн үндэсний сүлжээг зохион байгуулж, байгууллагуудад зөвлөгеө өгөх, гэрээгээр түр хугацаагаар ажиллуулах зэргээр мэдлэг, туршлагыг нь өвлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна.Ахмад буурлууд та бүхний арвин их мэдлэг, туршлага, ёс заншил, уламжлалыг өвлөн авах нь залуу хойч залгамж үеийн журамт үүрэг юм. Энэ үүргийг биелүүлэхэд нийгмийн бүхий л салбаруудын хамтын ажиллагаа, эв санаачилга, төр засаг, олон нийт, төрийн бус байгууллагуудын идэвхтэй оролцоо, хүчин зүтгэл, итгэл сэтгэл, хариуцлага нэн чухал. Ахмадын талаарх нийгмийн хариуцлагыг еөрчлөх, шинэ шатанд гаргахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллах болно.Буянтай буурлууд та бүхнийг Монгол Улсаа хөгжил дэвшилд хүргэхэд өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаараа цаашид ч үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахыг хүсэн ерөөе!
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.