Л.Болд 2018.10.26 | Vip76.mn

Л.Болд: Гэр хорооллын асуудал хариуцсан томоохон төслийн нэгж байгуулах шаардлагатай байна

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тавьсан “Монгол Улсын хэмжээнд одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн төслийн нэгж байгаа, түүнд нийт хичнээн хүн ажиллаж байгаа, Тэдгээрийг төсвөөс болох гадаадын зээл тусламжын шугамаар хичнээн төгрөгөөр санхүүжүүлж байгаа, төслүүдийн үр дүн, зардлаа нөхөх хугацаа зэргийг мэдээлэл өгнө үү” хэмээн тавьсан асуулгыг сонсолоо. Асуулгын хариуг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

“2019 оны улсын төсөв дээр нэг л зүйлийг би асууж байгаа. Гэр хорооллын хөгжил. Хуулийн төслийг нь УИХ хэлэлцэхгүй гацаачихсан байна. Уг нь гэр хорооллын асуудлыг шийдвэрлээд явах боломж байгаа ч энэ хэсэгт анхаарахгүй байна. Ажил хийх эх үүсвэрийг оруулахгүй байна. Таны танилцуулсан төсөл дунд гэр хорооллын асуудлыг хариуцсан томоохон төслийн нэгж байх ёстой. Энэ чиглэлээр төслийн нэгж байгуулах боломж байна уу?”