Ж.Мөнхбат 2018.10.29 | Montsame.mn

Өлзийт сумын иргэдэд 20 сая төгрөгийн эм тан, эмчилгээ оношлогооны хэрэгслээр тусалжээ

Өлзийт сумын иргэдэд 20 сая төгрөгийн эм тан, эмчилгээ оношлогооны хэрэгслээр тусалжээ

Өвөр Монголын Тунлион хотын УАУ-ны эмч нарын баг Архангай аймгийн Өлзийт суманд 10-р сарын 27-28-ны өдрүүдэд ажиллаж, үе мөч, дотор, хүүхэд, уламжлалт, нөхөн сэргээх үзлэгийг 356 иргэдэд хийж, 20 сая төгрөгийн эм тан, хэрэгслийг тараасан байна.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц болон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Анагаах ухааны доктор Д.Даваадагва, Д.Даваадалай нарын санаачлага дэмжлэгээр дээрх арга хэмжээг зохион байгуулжээ.

Анагаах ухааны доктор Д.Даваадагва тус сумын Эрүүл мэндийн төвд нэг утлагын аппарат, хоёр сахарын аппаратыг хандивласан байна.

Энэ үеэр МБШТ-ийн тэргүүн хамба Д.Чойжамц сургааль, айлдвараа нутгийн ард иргэд, хүүхэд багачуудад хүргэсэн байна. Мөн эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд давхардсан тоогоор 356 иргэн хамрагдаж, 20 орчим сая төгрөгийн эм тан, эмийн бүтээгдэхүүнийг шаардлагатай иргэдэд үнэ төлбөргүй тараажээ.

Энэхүү ажлыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат санаачлан, Улаанбаатар хот дахь Өлзийт сумын нутгаа хөгжүүлэх зөвлөлийн дарга, тэргүүлэгчид болон доктор Д.Даваадагва, Д.Даваадалай нар хамтран зохион байгуулсан байна.