Аудитын байгууллагууд спортоор өрсөлдөж байна
2018.10.30

Аудитын байгууллагууд спортоор өрсөлдөж байна

Аудитын компаниудын дунд жил бүр болдог уламжлалт спортын тэмцээн Хавай спорт центрт өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 27 байгууллагын 15 баг тамирчид оролцож байна. 

Энэхүү тэмцээн нь Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн гишүүн байгууллага болох аудитын компанийн ажилтнуудыг хооронд нь танилцуулах, спортын шилдгүүдийг тодруулах, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чухал ач холбогдолтой бөгөөд энэ удаагийн тэмцээнд төрийн аудитын байгууллага зочин багаар оролцож байгаагаараа онцлогтой. 
Тэмцээн дартс, гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис төрлүүдээр явагдаж байгаа бөгөөд маргааш спортын шилдгүүдийг тодруулах юм. 
“Audit cup-2018” тэмцээнийг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, “Мэжик консалтинг Аудит” ХХК хамтран зохион байгуулж байна.