2018.10.30

Цаатан иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлсэнээр иргэдийн амьжиргаа сайжирчээ

Хөвсгөл аймгийн Цагаан нуур сум цаатан иргэдийн өлгий нутаг гэдгээрээ онцлог.

Цагааннуур сумын зүүн баруун тайгад нийтдээ 400 гаруй цаатан иргэд цаа буга маллан аж төрдөг. Зан заншил, нутаг, уул усныхаа онцлогийг дагасан тэдний хувьд соёлын өвийг хадгалан хамгаалах, төрийн үйлчилгээнд хамрагдах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох үүргийг давхар хүлээдэг.

Зөвхөн цаа буга маллан тайгад амьдрах тэдэнд 2013 оноос эхлэн тэтгэмж олгох 5 жилийн хугацаатай журам батлан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тус журмын хугацаа дуусч хоёр сар тасалдаад байсан цаатангуудад олгох тэтгэмжийг өнгөрсөн 7-р сараас эхлэн олгож эхэлсэн. Ингэхдээ хэд хэдэн өөрчлөлтийг оруулжээ.