С.Чинзориг 2018.10.30 | МН25 ТВ

2030 он гэхэд Монгол Улс ажилгүй, ядуу иргэнгүй болно гэлээ

Монгол улсад хоёрхон жилийн дотор ядуу иргэдийн тоо эрс нэмэгджээ, одоо 3 хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Үндэсний хөгжлийн газраас ажилгүйдэл, ядуурлыг бууруулах тусгай хөтөлбөр хэрэгжүүлж 2030 он гэхэд ажилгүй ядуу иргэдгүй болно гэх зорилтыг тавьжээ. Өнөөдөр Ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө боловсруулах анхны уулзалтаа зохион байгууллаа.