2018.10.30

Б.Бат-Эрдэнэ: Зөвхөн Дархан, Сэлэнгийн бүс нутгийг хамарсан тогтоол гарах вий

Өнөөдөр /2018.10.30/ УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороны хуралдаанаар Мал тооллого, хадлан, тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамжийн асуудлаарх Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийн хийв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Тариалангийн бүс нутаг зөвхөн Дархан, Сэлэнгэд байна уу? Улсын хэмжээнд хэдэн аймгийн ямар сумдын нутаг дэвсгэрийг хамруулсан бэ?

Байнгын хорооны тогтоолыг дэмжиж байна. Гэхдээ тогтоолыг харахад байнгын хорооны гишүүд Дархан, Сэлэнгэд ажилласан хүрээндээ Засгийн газарт чиглэл өгөх агуулгатай болж харагдаж байна. Доторх зүйл заалтыг харахад улсын хэмжээнд мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэх бодлоготой холбоотой зүйлс их байна. Улсын хэмжээний бодлогыг хэрэгжүүхтэй холбоотой тогтоол гаргах гэж байгаа бол 1.2, 3 дахь заалтуудыг нэгтгээд, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөрийг бүс нутгийн онцлогт тохируулж батлуулах гэсэн томъёоллоор нэгтгэх боломж байна уу?

1.7-л малыг зах зээлийн эргэлтэд оруулах, махны экспортыг нэмэгдүүлэх замаар орон нутагт үйлдвэрийн аргаар мах бэлтгэх ажлыг өргөжүүлэх гэж байна. Малыг зах зээлийн эргэлтэд оруулах, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, гэж найруулгын засвар оруулах хэрэгтэй байна.

Улс орны хэмжээнд зөвхөн Дархан, Сэлэнгийн бүс нутагт малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх, тодоройлохтой холбоотой асуудлыг дэвшүүлээгүй гэж бодож байна.

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун: Өнгөрсөн хавар Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг тогтоосон. Үүнд 7 аймгийн 60 сумын 113 баг хамрагдсан. Тогтоол дээр тусгаж байгаа асуудлууд тариалангийн бүс нутаг, эрчимжсэн мал аж ахуйг хослон хөгжүүлэх тогтоолын хүрээнд хэрэгжих асуудал.