Баттөмөр.Б 2018.11.01 | Vip76.mn

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Өнөөдөр /2018.11.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийг Монголбанкнаас 2018 09 сарын 25-нд өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байна. 

Анхны хэлэлцүүлгийг хийсэн Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. 

Ажлын хэсэг 2, дэд ажлын хэсэг 3 удаа хуралдахдаа Монголбанк, Сангийн яам төсөл дэх бодлогын талаарх төсөөлөл, эрсдлийг хэрхэн тооцсон талаар болон бодлогын бусад баримт бичигтэй уялдуулсан эсэхтэй танилцсан байна. Мөн УИХ-ын гишүүд, холбогдох бусад байгууллагаас ирүүлсэн саналуудтай нэгбүрчлэн танилцаж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэжээ. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Даваасүрэн, Н.Оюундарь, С.Чинзориг нар асуулт асууж хариулт авлаа. 

Ийнхүү байнгын хорооноос гаргасан зарчмын томъёолол тус бүрээр санал хураалт явуулсны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.