Д.Оюунхорол 2018.11.01 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.01) хуралдаан 16 цаг 42 минутад гишүүдийн 63,2 хувийн ирцтэйгээр эхэлж Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд ийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.

Нэгдсэн хуралдаанд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэгт олонхын дэмжлэг авсан саналуудыг тусгасан хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан асуулт асууж, хариулт авсан. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар гурав дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол танилцуулахаар боллоо.