Чойжилсүрэн.Б 2018.11.02 | Vip76.mn

2019 оны төсвийн тухай хуулиудтай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлав

2019 оны төсвийн тухай хуулиудтай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлав

Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим дэд заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Байнгын хороо 2018 оны 11 сарын 01-ний өдөр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Баасанхүү,  Б.Бат-Эрдэнэ нар байр сууриа илэрхийлсний дараа хууль тус бүрээр санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнээр хуулийн төслийг эцэслэн баталлаа.