Баасанхүү.О 2018.11.02 | Vip76.mn

О.Баасанхүү: УИХ дотроо зөвшилцөх хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Засгийн газрыг огцруулах шаардлага тавьсан байдаг. Төсвөө батлах гээд байдаг. Сайд нар зээл авч хариуцлага алдсан. Ичмээр байдалд орсон. Үүнийгээ зөвшилцөх боломж алга уу? ойрын хугацаанд шийдэх хэрэгтэй байна. Мөн МАН захиргааны шүүхгүй болъё гэсэн хууль дангаараа батлах гээд байна. Үүнийг хойшлуулж өгнө үү? Энэ шүүх бол сайдын шийдвэрийг хүчингүй болгодог шүүх. Гэтэл энэ шүүх байхгүй болчихвол сайд дангаараа шийдээд явах нь л дээ. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гээчийн юм болох гээд байна. Намууд нь Бие даагч нь орж ирээд бөөнөөр хэлэлцэх хэрэгтэй байна. Гадаа жагсаал болох гэж байна. Ерөнхийлөгч нь тараах бичиг өгчихөөд байна. 1-рт АН-ын гишүүдийг УИХ-ын чуулганд оруулж ирмээр байна. 2-рт Захиргааны ерөнхий хуулийг хэлэлцэх асуудлаас хасмаар байна. ”

Түүний асуултанд УИХ-ын дарга тайлбар хийсэн бөгөөд гаргасан горимын саналын дагуу санал хураалт явууллаа.