Ж.Мөнхбат 2018.11.02 | Vip76.mn

Ж.Мөнхбат: Монголчууд монгол ээж, монгол малчны амьдралыг мэднэ. ОУВС-ийнхан мэдэхгүй

Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Төсвийн байнгын хороо болон ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

“Б.Чойжилсүрэн гишүүн, Ч.Хүрэлбаатар сайд болон Сангийн яамны төсвийн ажлын хэсгийнхэн бүгд л Монгол ээжээс төрсөн байх. Мөн хөдөөгөөс сонгогдсон гишүүд малчдын аж амьдралыг сайн мэддэг байх. Харин Олон улсын валютын сангийнхан бол гадаад ээжтэй, малчдын амьдралыг мэдэхгүй хүмүүс. Тиймээс ОУВС-ийн шахалтаар малчид болон ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хугацаа хойшилж байна. ОУВС-ийнхан бол Монгол ээжүүд, малчдын хүсэл, хүлээлтийг мэдэхгүй. Гэхдээ бид ийм л төсвөө баталж байна. Харин он гаргаад дээрх 2 бүлгийн хүмүүсийг тэтгэврийн шимтгэлээ нөхөн төлөх боломжыг нээж өг өө. Би он гараад хуулийн төсөл өргөн барина.” гэлээ.

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн тайлбар хийж, хариулт өглөө.