Б.Бат-Эрдэнэ 2018.11.02 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Үргүй зардлыг бууруулах чиглэлд анхаарах ёстой байсан

Өнөөдөр /2018.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Төсвийн байнгын хороо болон ажлын хэсгээс асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Төсвийн байнгын хороо Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хэрхэн сайжруулав. Үргүй зардлыг бууруулах ажил хийгдсэн үү? Ерөнхийлөн захирагч нарын тансаглалыг хасах талаас харсан уу? 2017 онд ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй. 2018 оноос хэдэн барилга эхэлсэн ч шалгаруулалт, болон гүйцэтгэгчтэй холбоотой асуудал үүссээр байна. 2019 онд ийм асуудал үргэлжлэх үү? 20-30 жилдээ л арай хийн нэг барилга бариулахаар зураг төслөөсөө эхлээд ажил нь явдаггүй байдал, он дамнадаг байдал ирэх онд үүсэхгүй биздээ?” зэргийг асуулаа.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн түүний асуултанд хариуллаа.