2009.11.30

С.Эрдэнэ: Нэрийн дансны үлдэгдэл хөрөнгийг хийсвэр тооцооны аргаар бүртгэж байгаа

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр УИХ-ын гишүүний тангараг өргөснөөс хойш гурав дахь долоо хоног нь болж байгаа билээ.

-УИХ-д орж ирж буй асуудлуудын юун дээр голлон анхаарч ажиллаж байна вэ?

-УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцэх хуулиудын төслүүдтэй танилцахаас ажлаа эхэлсэн. Үүн дотроос Төсвийн төсөл 2010 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлд гол анхаарлаа хандуулж байна Ирэх онд улс орон маань ямар хоол ундтай байх вэ, ард иргэд маань төрөөс ямар хэмжээний үйлчилгээ авах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Энэ мэт чухал асуудлууд дээр түлхүү ажиллаж байна. Мөн тойргийнхоо иргэд, сонгогчтой уулзах уулзалтуудыг ч хийж байна. Баянгол дүүргийн төр, захиргааны удирдлагууд, хороодын Засаг дарга нартай уулзаж .санал бодлоо солилцсон, Дүүргийнхээ зургаан хорооны мянга гаруй хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Мөн тодорхой байгууллагууд, аж ахуйн нэрээр орж ажил байдалтай нь танилцаж байна. Шийдэх боломжтой асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө байна. Нэлээн шахуу, ачаалал ихтэй ажиллаж байна даа.

-Төсвийн төсөл дээр та ямар санал нэмж оруулж байгаа вэ?

-Хэд хэдэн хуулийн төсөл дээр тодорхой асуудал тавиад байгаа. Тухайлбал төсвийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх тухайд нэлээд хэдэн санал оруулъя гэсэн бодолтой байна. Жишээлбэл, нийслэлийн экологи, цэвэр усны асуудал, хүний эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх асуудал гэх мэт. Мон дэд бүтэцтэй холбоотой нийслэлийн том, туслах замууд болон зуслангийн замуудыг иж бүрэн шинэчлэхэд хөрөнгө оруулалтыг түлхүү тавих тухай санал оруулна. Гэр хорооллыг дэд бүтцэд холбох, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх зэрэг асуудлыг УИХ дахь Ан-ын бүлгийн хуралд оруулан намын бүлгийн санал болгож оруулахаар ярилцаж байна.

-Үндсэн чиглэл, Төсвийн төсөлд хүлээж авч болохгүй зүйл байгаа бол тодруулж хэлэхгүй юу?

-Үндсэн чиглэл, төсвийн төсөлд тусгагдсан зарим асуудлуудтай санал Нийлэхгүй байгаа. Жишээ нь хөдөлмөр эрхлэлтийн сан, жижиг дунд үйлдвэрлэлийн асуудлыг нэгтгэн оруулж ирсний эсрэг саналтай байгаа. Яагаад гэвэл жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан гэдэг бол тусдаа асуудал. Энэ сан нь Монгол Улсад жижиг дунд зээлийг хөгжүүлэх чиглэлээр уйл ажиллагаа явуулах төслүүдэд зээл санхүүжилт олгодог. Гэтэл хөдөлмөр эрхлэлтийн сан гэдэг бол үүнээс огт өөр. Амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд зориулсан сан шүү дээ. Гутал засвар, оёдол, нарийн боовны цех ажиллуулах хүсэлтэй, таван сая төгрөг хүртэл төсөл хөтөлбөрт зориулагдсан байдаг. Гэтэл жижиг, дунд үйлдвэрлэлийнх 50-иас дээш сая төгрөгийн зээл олгодог. Ийм ялгаатай хоёр зүйлийг УИХ-ын 52 дугаар тогтоолоор ижил төрлийн төстэй сангуудын нэгтгэх, үйл ажиллагааг нь боловсронгуй болгох тухай тогтоол гарчээ. Гэтэл хөдөлмөр эрхлэлтийн санг жижиг дунд үйлдвэрлэлийн сантай адилтгаж нэгтгэх гэж байгаа нь буруу. Хөдөлмөр эрхлэлтийн сан нь тусдаа байх ёстой. Энэ хоёрыг нэгтгэх нь маш буруу асуудал. Мөн нийгмийн даатгалын хуулиар 1995 оноос өмнө тэтгэвэр, тэтгэмжид гарсан иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг тор хариуцах үүрэгтэй. Үүнийг хуульчилчихсан байгаа шүү дээ. Үүнээс хойш тэтгэвэр, тэтгэмж олгож ирсэн хөрөнгөөс өнөөдрийн байдлаар 236 тэрбум төгрөг дутуу олгогдсон тооцоо гарсан байгаа юм л даа. Тэгэхээр энэ 236 тэрбум төгрөгийг эргүүлж байршуулаач гэдэг шаардлагыг тавина. Энэ хөрөнгө чинь өнөөдөр шимтгэл төлж буй иргэдийн мөнгөөр нөхөж тавьсан байгаа юм. Ирэх жилийн төсөвт бүгдийг нь биш юмаа гэхэд50-60 тэрбум төгрөг тусгаж байршуулбал 45 жилийн дараа төлбөргүй болно. Мөн иргэдийн нэрийн дансанд байршиж байх ёстой мөнгө нь 1,7 триллион төгрөг. Энэ их хэмжээний мөнгийг яаж барагдуулах талаар УИХ, Засгийн газар онцгой анхаарал тавьж, бие даасан ажлын хэсэг гарган энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Гэтэл энэ тал дээр одоогоор ямар нэг бодит алхмыг төрийн зүгээс огт хийхгүй байна.

-Энэ чинь тэтгэврийн нэрийн дансанд байрших мөнгө биз дээ?

-Тэтгэврийн нэрийн данс. Ирээдүйд нэрийн данснаасаа тэтгэврээ авах иргэдийн хуримтлалын мөнгө. Энд 1.7 тэрбум төгрөг байрших ёстой. Үүн дээр 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдэд дутуу олгосон хөрөнгийг нэмбэл хоёр триллион давчихаад байгаа юм.

-МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар нийгмийн даатгалын сан хоосорчихлоо гэж мэдэгдсэн. Энэ салбарт ажиллаж байсны хувьд энэ талаар та юу хэлэх вэ?

-Ер нь бол С.Ганбаатартай санал нэг байгаа. Гэхдээ С.Ганбаатар энэ талаар нийтэд буруу ойлголт өгөхөөр тайлбар хэлээд байх юм. Түүнээс биш тавьж байгаа шаардлагатай нь санал нэг байгаа. Жишээ нь засгийн газрын 2008 онд гарсан гарсан 139дүгээр тогтоол байгаа шүү дээ. Энэ тогтоолоор нийгмийн даатгалын санд байрших ёстой мөнгийг үе шаттайгаар жил бүрийн төсөвт тусгаж барагдуулах тухай талаар агийн сайд болон нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдад Засгийн газраас үүрэг болгосон. Энэ тогтоол одоо болтол хэрэгжихгүй байна.

-Нийгмийн даатгалын санд тусгасан хөрөнгө зарцуулалт хэрхэн зарцуулагдаж хийгдэж ирсэн юм бол..?

-1995-2007 онд засгийн газраас 1.044 триллион төгрөгийг Тэтгэврийн даатгалын санд хуваарилсан. Үүнээс 51.9 хувийг буюу 542.5 тэрбум төгрөг нь 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэрт олгогдсон, Мөн 42.1 хувь 439.4 тэрбум төгрөгийг оноос хойш тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэрт, зургаан хувь 62.9 тэрбум төгрөгийг тэтгэвэрт тус тус цуулсан байдаг. Гэтэл дээрх хугацаанд Засгийн газраас 306 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон 236.2 тэрбум төгрөг дутуу төлөгдсөн талаар дээр хэлсэн. Энэ нь хөрөнгийг шимтгэл төлж байгаа төлөгчдийн мөнгөнөөс олгогдсон. Гэтэл энэ чинь нэрийн санд байрших ёстой хөрөнгө. Засгийн газар оны төсөвт 55 тэрбум төгрөгийг байршуулаач гэсэн. Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамны саналыг Сангийн яам хүлээж аваагүй.

-Нэрийн дансанд байрших хөрөнгөнд хүү тооцдог уу?

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээг 2007оны хувьд 15.8 хувиар тогтоосон байдаг юм. Энэ мэт жил жилд хүү тогтоодог. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн зургадугаар зүйлд заасны дагуу нэрийн дансны орлогод тооцох хүүгийн хэмжээг нийгмийн даатгалын шимтгэл тооцсон хөдөлмөрийн хөлсний сүүлийн гурван жилийн өсөлтийн хувиар тооцвол нэрийн дансны үлдэгдэл хөрөнгө 1.766 триллион төгрөг болно. Энэ тооцоог хэд хэдэн зүйлийг үндэслэн гаргасан. Нэгдүгээр, даатгуулагчийн нэрийн дансны гарааны үлдэгдэл 515 тэрбум, 1960 оноос хойш төрсөн шимтгэл төлөгч, даатгуулагчийн төлсөн шимтгэл нь 394.9 тэрбум,нэрийн дансны орлогод тооцсон хүүгийн орлого 856.5 тэрбум төгрөг байгаа юм. Энэ бүхнээс нэрийн дансны үлдэгдэл хөрөнгийг 1.766 триплион төгрөг тооцож гаргасан.Ингэж нэрийн дансны үлдэгдэл хөрөнгийг хийсвэр тооцооны аргаар бүртгэж байгаа. Энэ нь банкны данс шиг мөнгөн хөрөнгийн данс биш юм. Ийм болохоор энэ үлдэгдэл хөрөнгийг хэзээ, ямар аргаар яаж мөнгөжүүлэх,бодит мөнгөн хэлбэрт шилжүүлэх вэ гэдэгт гол асуудал байгаа. Үүнийг барагдуулахын тулд ямар ч хөрөнгө төсвийн төсөлд тусгаагүй байсан.Тиймээс нэрийн дансны хөрөнгийг мөнгөжүүлэх үүднээс ирэх оны төсвийн төсөлд 200 тэрбум төгрөгийг
нийгмийн даатгалын хуримтлалын санд байршуулах санал тавьсан. Энэ мэтээр жил бүр тогтмол хэмжээгээр байршуулбал 2021 он гэхэд бүгдийг байршуулахаар тооцсон юм. Энэ талаар би судалгаа тооцоо гаргаж, Ан-ын бүлгийн гишүүдэд тараагаад байна

-Та судалгаа тооцоондоо Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан хөрөнгийг задалж тооцсон уу. Энэ сангийн хөрөнгийг банкинд байршуулдаг уу. Эсвэл Төрийн санд байгаа юу? ,

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг задалж тооцож үзсэн. Ингэхэд энэ оны аравдугаар сарын 1-ний байдлаар Тэтгэврийн даатгалын санд 30.2, тэтгэмжийн даатгалын санд 22.4, Ажилгүйдлийн даатгалын санд 35.9, эрүүл мэндийн даатгалын санд 76.3 тэрбум төгрөг, төвлөрсөн харилцах 9.1 тэрбум төгрөг гэх мэтээр нийт 188.8 тэрбум төгрөг Нийгмийн даатгалын санд байгаа юм. Үүнээс 64.8 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад, нэг жилийн 9.7 хувийн хүүтэйгээр байршуулсан. Мөн төрийн санд 80 орчим тэрбум байгаа бол үлдэгдэл 44 тэрбум төгрөг нь арилжааны банкуудад харилцах дансны үлдэгдэл хэлбэрээр тус тус байршиж байгаа.

-Ирэх онд 16 хүртэлх насны хүүхдүүд эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлөхөөр хуулийн төсөлд тусгагдсан гэсэн?

-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулагчийн Өрхийн даатгалд 16, ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа бол 18 хүртэл насны хүүхдийг хамааруулж даатгаж болно гэсэн хуулийн төслийг Сангийн яам боловсруулсан байгаа юм. Тэгээд Сангийн яам ажил, хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн хүүхдийн тоо, шимтгэлийн хэмжээг тооцохыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт үүрэг болгосон. Үүний дагуу Үндэсний статистикийн хорооноос гаргасан нэг ороход дунджаар 1.4 хүүхэд байдаг гэсэн судалгааны дагуу тооцоход 440 мянган хүүхдийг өрхийн даатгалд хамруулахаар байгаа юм. Эдгээр хүүхдийг өрхийн даатгалд хамруулснаар 5.3 тэрбум төгрөгийн шимтгэлийг ажил хөдөлмөр эрхэлж буй гэр бүл төлөх тооцоо гарч байгаа. Энэ нь улс орныг нөмрөөд байгаа санхүү, эдийн засгийн хүндрэлийн үед өрх гэрт ногдох санхүүгийн дарамтыг аль болох баримтлах бодлого барьж байгаагийнхаа эсрэг үйлдэл болсон. Өрхийн даатгалд хамруулснаар нэг хүүхэд сард мянга, жилд 12 . Нэг гэр бүлийг дунджаар 23 хүүхэдтэй гэж тооцвол жилд 2436 мянган төгрөгийн дарамт үүсэхээр болоод байна. Ингэснээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөхгүй бол яах вэ гэдгийг төр, засгийн удирдлагууд бодолцох ёстой байсан. Энэ шийдвэр нь бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн даатгалын тогтолцооны хамрах хүрээг бууруулах эрсдэлд хүргэж болзошгүй юм. Мон нөгөө талаас эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого буурч, зардлаа нохож чадахгүй байдал хүрч болно. Хэрэв төр эрүүл мэндийн шимтгэлийг хавтгайруулах нь буруу гэж үзэж байгаа бол орлого багатай, ядуу өрхийн гишүүд, хүүхдийн шимтгэлийг хариуцах нь зүйтэй гэж үзэж байна.

-Энэ хууль хэзээнээс хэрэгжихээр тусгагдсан байгаа вэ?

-Үүнийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ. 2010 оны нэгдүгээр сарын 1нээс эхлэх өрхийн даатгалыг нэвтрүүлэх хэрэгжүүлж эхлэхээр хуулийн төсөлд тусгасан байгаа. Гэтэл энэ талаарх тооцоо судалгаа, бүртгэл хангалтгүй. Өрхийн даатгалыг хэн яаж хураах, цуглуулах талаар хуулийн төсөлд тусгагдаагүй байна лээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.