Ж.Мөнхбат 2018.11.06 | Vip76.mn

Ж.Мөнхбат: Нэг сайдаар туг тахиад өнгөрөх асуудал биш

Өнөөдөр /2018.11.06/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. 

Тодруулбал, сүүлийн үед олны анхаарлыг татаад буй ЖДҮ-ийг дэмжих сангаас салбарын сайд болон бусад УИХ-ын гишүүн, албан тушаалтнууд зээл авсан асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрох хүсэлтээ өгсөн. Үүний дагуу өчигдөр буюу 11 сарын 05-ны өдөр сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын зарим  гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

“Нийгмийн хүсээд байгаа шудрага ёсны шаардлагад бид ямар хариулт өгөх юм бэ гэдгийг ард түмэн харж байна. Бид олон сайхан юм амалсан. Гэхдээ бодит байдал ийм л байна. Үүн дээр бие биеэ өмөөрөх хэрэг байхгүй. Төрийн ордон тойроод жагсч байна. Намаржин, өвөлжин, хаваржин жагсана. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр ЖДҮХС-ийн зээлийг банкаар дамжуулах, реалити хэлбэрээр нээлттэй шалгаруулах ёстой гэж хэлсэн. Ер нь бол Нэг сайдаар туг тахиад асуудал намжаад явна гэж байхгүй. Цаашид бусад хариуцлага алдсан асуудлуудыг сайд нартай ярих хэрэгтэй. Ипотекийн 8%-ийн зээлээс ч бага хүүтэй зээл шүү дээ. Үүнд эрх мэдэлтэн, гишүүд, сайд нар холбогдоод байхаар иргэд бухимдах нь зөв биздээ. Одоо цаашид хулгай хийгээд бай хулгай хийгээд бай. Баригдахаараа уучлал гуйчихдаг жишиг тогтоох юм уу? Тиймээ зөвхөн Б.Батзориг сайдаар туг тахиад орхих биш бусад холбогдсон хүмүүс ч хариуцлагаа хүлээ. Шударга ёс хэрэгтэй юм уу? нэр хүндээ бодсон акц хийх нь дээр юм уу?”