Л.Оюун-Эрдэнэ гишүүн Тусгай сангуудын мэдээллийг ил болгох хүсэлт хүргүүллээ
2018.11.12

Л.Оюун-Эрдэнэ гишүүн Тусгай сангуудын мэдээллийг ил болгох хүсэлт хүргүүллээ

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын дэргэд нийт 27 сан үйл ажиллагаа явуулж байна.

Үүнээс ирэх  2019 оны төсвийн төсөлд тус 27 сангийн 22 сангаар нийт гурван их наяд 646.2 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэхээр болжээ. Энэ нь улсын төсвийн зарлагын 31 хувийг эзэлж байгаа юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт хандан Мэдээлэл хүсэх тухай албан бичгийг энэ сарын 6-нд хүргүүлжээ. 

Ингэхдээ ЖДҮХ сан хэдэн оноос зээл олгож эхэлсэн, одоогийн байдлаар олгосон нийт зээлийн хэмжээ, эргэн төлөлт, төлөгдөөгүй зээлийн талаарх мэдээллийг хүсчээ. Мөн  УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн зээлийн мэдээллийг хүссэн байна. 

Түүнчлэн Засгийн газрын тусгай сангуудын талаарх албан ёсны мэдээллийг авахаар албан мэдээлэл авахаар хүсэлт хүргүүлжээ. 

П.ГОО
Оллоо.мн