Ж.Мөнхбат 2018.11.13 | Vip76.mn

Ж.Мөнхбат: Монгол ээжүүд болон Монголын малчид хүлээж байна

Ж.Мөнхбат: Монгол ээжүүд болон Монголын малчид хүлээж байна
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийг батлахаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж байх үед нийгэмд тэр дундаа малчид, эхчүүдийн ихээр хүлээж байсан нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх, тэтгэьэр тогтоолгох боломж дахин нэг жилээр хойшлигдлоо.

Ийнхүү хойшлуулахыг тууштай эсэргүүцсэн хүн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат байлаа.

“Малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулах тухай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орж батлагдсан.

Харин Монгол Улсын Засгийн газар Олон Улсын Валютын сантай хамтран хэрэгжүүлж буй санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрт манай улс нийгмийн даатгалын сангийн алдагдал өндөр байгаа тул байгаа хэмжээнээс нь нэмэгдүүлэхгүй байх, нэмэгдүүлэх арга хэмжээ авахгүй байх үүрэг хүлээсэн.

Тиймээс дээрх хуулийн заалт 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх ёстой байсныг 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ гэж хойшлуулсан юм. Мөн үүнтэй адил төрүүлсэн хүүхдийнхээ тооноос хамаарч 1,5 жил улсад ажилласанд тооцон нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэвэр тогтоолгох боломжтой болсон хэдий ч дээрх хугацаагаар хойшлуулаад байна.

Ийнхүү хойшлуулахдаа Засгийн газар эдийн засаг сэргэж, сайжирсан даруй ээжүүд болон малчдын нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэвэрт гарах хугацааг урагшлуулах болно гэж салбарын сайд амлаж байсан.

Гэтэл 2019 оны буюу ирэх оны төсвийг батлах үед Засгийн газар урагшлуулах биш дахин нэг жилээр хойшлуулах санал оруулж ирэн УИХ-ын гишүүдийн эсэргүүцэлтэй тулсан юм. Тэр дундаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ шийдвэрийг эцсээ хүртэл эсэргүүцэж, чуулганы хуралдаануудад байр сууриа хатуу илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: “Малчид нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжийг нь 2019 оны эхнээс хэрэгжүүлээд тэтгэвэрт гаргах асуудлыг нь ядаж хойшлуулмаар байна. 300 гаруй мянган малчид энэ шийдлийг ихэд хүсэн хүлээж байсан. Мөн Монголын бүх ээж, эмэгтэйчүүд хүлээж байгаа зүйл бол гаргасан хүүхдийн тоогоор улсад 1,5 жилээр ажилласанд тооцно гэсэн шийдвэр. Энэ бас хойшилж байна. Ядаж 2019 оны 6-р сараас хэрэгжүүлж эхэлмээр байна.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг 2018 оны 9-р сарын 28-ны өдөр Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Ж.Мөнхбат гишүүн хуулийн төслийг хэлэлцэж эхэлснээс хойш энэ асуудлыг хойшлуулахгүй байх талаар олон удаа хэлж, горимын санал ч гаргаж байсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: “Олон улсын валютын сангийн шахалтаар бид Малчин, эхчүүд гаргасан хүүхдийн тоогоороо улсад ажилласанд тооцуулан тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжийг хуульд өөрчлөлт оруулаад нэг жилээр хойшлуулж байна. Харин миний хувьд гаргаж байгаа горимын санал бол малчид, ээжүүдэд өгөх гээд байгаа мөнгө бол их бага юм. Тиймээс он гарангуут дээрх 2 бүлэгрүү чиглэсэн нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжийг нь олгох нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барих болно.”

Малчид болон эхчүүд нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэвэр тогтоолгоход ирэх онд 4 тэрбум төгрөг л шаардлагатай байсан юм.

Ц.Соёлмаа