Баттөмөр.Б 2018.11.15 | Vip76.mn

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцууллаа. 

Байнгын хороо 2018 оны 11 сарын 07-ны өдөр эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр санал хураан шийдвэрлэсэн Монгол Улсын гадаад валютын урсгалын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, улирал тутам тайлагнаж байх, ипотекийн зээлийг эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхтай уялдуулж урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх саналуудыг ажлын хэсэг нэгтгэн, төсөлд тусгасан байна.