Л.Элдэв-Очир 2018.11.15 | Vip76.mn

Л.Элдэв-Очир: ХХААХҮ салбарын ужгирсан гажуудлыг хуулийн хүрээнд засч байгаа

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмлэт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. 

Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулиар мал аж ахуйн салбарын шинэчлэлийн бодлого, Улсын Их Хурлаас шинээр баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зохицуулалт бусад хууль тогтоомжтой зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын зарим гишүүд хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

“ХХААХҮЯ чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна. Гол суурь 2 хуулийг баталсан. Ингэснээр салбарт буй гажуудлыг засах ажил хийгдэж байгаа. Ужгирсан гажуудал энэ салбарт олон жил болсон учраас өнөөгийн асуудал үүссэн гэж болно. Гэхдээ салбарын хууль эрх зүйн хүрээнд ХХААХҮЯ, УИХ сайн ажиллаж байгааг хэлэхийг хүсч байна.”