Чинзориг.С Ундраа.А 2018.11.15 | Vip76.mn

Бүгд Найрамд Турк улсад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломжтой боллоо

Бүгд Найрамд Турк улсад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломжтой боллоо

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар "Нийгмийн хамгааллын тухай" Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон баталлаа. 

Хуулийн төслийг ХНХ-ын сайд С.Чинзориг уншиж, танилцуулав. 

Хэлэлцээрийг УИХ соёрхон баталснаар:
  • Туркт ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэд Монгол Улсын нийгмийн даатгалд сайн дураар даатгуулдаггүйгээс тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч, ирээдүйд тэтгэвэр авах эрх нь үүсэхгүй байх, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг асуудал арилах;
  • Манай иргэдийн Турк Улсад ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, аль аль талаас тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэх;
  • Иргэдийн нийгмийн баталгаа хангагдаж, турк иргэний нэгэн адил тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ авах эрх зүйн үндэс бүрдэх зэрэг ач холбогдолтой юм.  

Хуулийн төслийг АБГББХ-ны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцууллаа. 

Байнгын хороо 2018 оны 11 сарын 07-ны хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж, хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд байгаагүй бөгөөд хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж олонхи гишүүд үзлээ.