Ж.Бат-Эрдэнэ 2018.11.15 | Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжийг олгох хэрэгтэй

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Засгийн газраас 2018 оны 06 сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулиар "Улаанбаатар төмөр зам"-ын ашиглалтад шаардлагатай бараа материалыг татвараас чөлөөлөх юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

“Энэ асуудлыг дэмжээд явах ёстой юм. Монгол-Оросын хооронд Улаанбаатар төмөр зам гэсэн ганц л хамтарсан байгууллага байгаа. Энэ байгууллагыг хөгжүүлэх нь 2 улсын эдийн засгийн хүрээнд томоохон түлхэц үзүүлэх байгууллага юм. Ер нь Улаанбаатар төмөр зам гэж байгууллагыг хөл дээр нь босгон хөгжүүлэх нэн шаардлага байгаа юм. Энэ байгууллагыг зээл өгч биш өөрсдөө зээл авч үйл ажиллагааны хүрээнд зээлээ төлөөд явах боломжоор хангах ёстой. Үйл ажиллагааны төлөвлөгөө 2 улсын талаас гаргаад ажилладаг. Аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжийг олгох хэрэгтэй байна. Мөн тарифын асуудлыг ярилцах хэрэгтэй байгаа.”