2018.11.15

Зээлээ төлж, уучлалт гуйх нь ёс зүйн хариуцлага болохгүй

Эрх баригч намын зөрчил дээд цэгтээ хүрч, Засгийн газрын хувь заяаг ЖДҮ-ийг хөгжүүлэх санд гар дүрсэн сайд ганхуулахад хүрээд байна. Гэхдээ ард түмнээсээ уучлалт гуйж, зээлээ буцаан төлсөн нь хариуцлага хүлээж байгаа үйлдэл биш гэдгийг сануулж эхэллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би өмгөөлөгч байсан. Шүүх хурлаар орох болгонд хэрэгтнүүд "Уучлаарай, би гэмшиж байна" гэдэг. Өнөөдрийн УИХ-ын гишүүдийн хэлж байгаа хандлага, харилцаа нь харамсаж байгаа нь үнэн гэхдээ гэмшихгүй байна. Хэдэн минутын дараа яаж нэр төрөө сэргээх вэ гэсэн хандлагатай байна.