Л.Болд Ж.Бат-Эрдэнэ С.Чинзориг 2018.11.15 | TМ

Бүлгийн даргыг огцруулсан нь Засгийн газрыг унагаах шалтгаах болох уу?

Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өөрийн бланк дээр гаргаж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. Албан бус мэдээллээр 20 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэх боловч МАН-ын бүлэг болон АН-ын бүлгийн гишүүдэд ийм бичиг ирээгүй гэлээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Энэ мэдээллээр хэвлэлээр явж байна. Одоогоор бидэнд мэдэгдсэн зүйл алга. Тодорхой мэдээлэлгүй байна. Огцруулах үндэслэлээ юу гэж гаргаж ирэх вэ гэдгээс л шалтгаална. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Тийм бичиг ирээгүй байна. Ер нь Засгийн газарт хариуцлага тооцох шаардлага байгаа. ЖДҮ-тэй холбоотой асуудалд Засгийн газар шууд холбоотой. 60 тэрбум, ЖДҮ-гийн учрыг олохоос нааш ард түмэн тайвшрахгүй. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Нэг талаас Ерөнхий сайдыг МАН-ын бага хурлаас сонглосон. Энэ хүний гажиллаж чадна гэж сонгосон. Тооцоо хийх бол бага хурал дээр ярих ёстой. Сонгосон томилсон газар дээр нь хариуцлагаа тооцох нь зарчмын байр суурь. Нөгөө талаас бид хүнийг шүүх эрх бүхий субъеътууд. Тиймээс УИХ-ын бүлэг дээрээ асуудлыг шийднэ гэсэн асуудал байсан. Үүнээс үүдээд санал зөрөлдсөн. Түүнээс биш хагарал болоогүй.