Бямбацогт.С 2018.11.15 | Vip76.mn

С.Бямбацогт: Харилцаа холбооны салбар 20-иод жилийн өмнөхөөс маш их өөрчлөгдсөн

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Харилцаа, холбооны тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“2001 онд батлагдсан хууль 20-иод жил болж байна. Харилцаа холбооны салбар маань тухайн үеэс өөр болсон.

  1. Хуулийн төслийг шинэчилсэн найруулга биш нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьж байгаа юм бэ? Үүнд тус салбарын эрх зүйн зохицуулалт хангалттай багтаж чадах уу?

  2. Харилцаа холбоо, мэдээллийн технологи, радио, телевиз, вэб сайтууд, гар утас, интернэт, сошиал зэргийг иргэн бүр, албан байгууллага бүхэн анхдагч хэрэгцээ мэтээр ашиглаж байна. Энэ маш замбараагүй байна. Түүгээрээ гэмт хэрэг үйлдэх тохиолдол байна. Энэ хуулиар үүнийг шийдэж чадах уу?

  3. ХХЗХ, ХХМТГ, Дата төв гэх мэт төрийн болон төрийн өмчид байгууллага байна. Тэдний чиг үүрэг энэ хуулиар зохицуулагдаж байгаа юу?

  4. Иргэн бүр регистрийн дугаар, гар утас, цахим гарын үсгээрээ бүх төрийн болон бусад үйлчилгээг авах боломжтой. Энэ хуулиар тэдгээрийг зохицуулж чадах уу?” зэрэг асуулт асуулаа.

Түүний асуултанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар хариуллаа.