С.Бямбацогт 2018.11.15 | Vip76.mn

С.Бямбацогт: Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь хангалтгүй байна

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Харилцаа, холбооны тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“Хуулийн төсөл нилээд тодорхой бус байна. Шинэчилсэн найруулга гэвэл зүгээр байлаа. Гэтэл 2001 онд батлагдсан хуулийн 45% дээр нь нэмэлт өөрчлөлт оруулж байгаа гэхээр тэр хэсэгт л өөрчлөлт оруулахаар болж байна. Бусад тулгамдсан асуудлыг ярих өөрчлөх боломжгүй боллоо. Хүний хэрэгцээний нэгд мэдээлэл авах болоод байна. Бид өөрийн олж авсан мэдээллээ ашиглан, тулгуурлан амьдардаг нийгэмд амьдарч байна. Байгууллагууд мэдээллийг хурдан шуурхай авах, мэдээллийн технологийг ашигладаг боломжтой болгосон хууль орж ирэх ёстой байсан. Гэтэл энэ хуулийн төсөл тэр боломжийг хязгаарлаж байна. Бусад хуулиудыг багцаар нь оруулж ирэх ёстой байсан. Эдийн засгийн байнгын хороо хэлэлцүүлгийн явцад энэ тал дээр анхаараарай.”