А.Сүхбат 2018.11.15 | Vip76.mn

А.Сүхбат: УИХ-ын гишүүд ирцээ бүрдүүлж байж хэлэлцэх нь зөв

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Харилцаа, холбооны тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

“Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбартай холбоотой маш ёухал хуулийн төсөл хэлэлцэж байна. Гэтэл гишүүдийн ирц 3/1-т ч хүрэхгүй байна. Ямар мэдээлэл үнэн худал зэргийг иргэд мэдэхээ байчихаад байна. Ийм үед гишүүдийн ирцийг бүрдүүлж байж энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй.”