2018.11.16

А.Ундраа: Монголбанк арилжааны банкны үйл ажиллагаа явуулж болохгүй

УИХ-ын гишүүн А.Ундраа BloombergTV Mongolia телевизэд Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл, эдийн засгийн төлөв болон Оюутолгойн төслийн хүрээнд ярилцлага өгчээ. 

-Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл УИХ дээр яригдаж байна. Энэ төслийн тодорхой заалтууд нь эргээд гадны хөрөнгө оруулагчдыг монголд хөрөнгө оруулахад нь хязгаарлах шалтгаан болох уу?

-Энэ хуулийн үндсэн агуулга нь бол зөв. Зохицуулалт шаардлагатай. Хамгийн гол нь Монголбанк арилжааны банкны үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг байр суурьтай байна.