Төслийн удирдах хорооны хурал боллоо
2018.11.16

Төслийн удирдах хорооны хурал боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран  Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийг Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд хэрэгжүүлж байна.

Уг төслийн удирдах хорооны гуравдугаар хурал болж, 2018 оны ажлын тайлан, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа.

Хурлыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал удирдан явуулсан бөгөөд хуралд Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын мэргэжилтнүүд, төсөл хэрэгжиж буй 4 аймгийн Онцгой байдлын газрын дарга, Говь-Алтай аймгийн Дарви, Алтай сумдын Засаг дарга нар болон ХХААХҮЯ,  Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.