О.Баасанхүү: Монгол Улсын Ерөнхийлөгч өр тэглэж чадахгүй бол уучлалт гуй
2018.11.19

О.Баасанхүү: Монгол Улсын Ерөнхийлөгч өр тэглэж чадахгүй бол уучлалт гуй

Өнөөдөр /2018.11.19/ УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монголбанкны Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. 

Тэрээр өмнө нь Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгож бууруулах боломж байгаа талаар мэдээлэл хийж байсан. Харин өнөөдөр тэрээр хөндөж буй асуудлаа ажил хэрэг болгон албан ёсоор шаардлага хүргүүлэхээр боллоо.

Тодруулбал,Эдийн засгийн байнгын хорооны 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 35 тоот тогтоолоор Засгийн газар, Монголбанк нийлж ипотекийн зээлийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байна. Мөн энэ онд батлагдсан Монголбанкны тухай хуулийн 5.7-д банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх, хууль ашиг сонирхлыг хамгаалах гэсэн заалт бий гэдгийг тэрээр санууллаа. 

Тиймээс дээрх заалтыг үндэслэн хэд хэдэн арга хэмжээ авах шаардлагыг хүргүүлсэн байна. 

НЭГДҮГЭЭРТ, 

Арилжааны банкны хадгаламж эзэмшигчдийн хүү дунджаар 14 хувь, зээлийн хүү 17 хувь байна. Инфляцтай уялдуулж, хадгаламж эзэмшигчийн хүүг багасга гэсэн байр суурьтай байна. Ингэж чадвал зээлийн хүү бууж, эмээ өвөө нарын тэтгэврийн зээлийн хүү бас давхар бууна.  Ер нь л банкнаас авдаг аливаа зээлийн хүү бууна. Инфляцтай уялдуулаад эрсдэл, ашиг, үйлчилгээ 3-ынхаа үнийг нэмээд явахад хүү 11 хувь болох боломж байна. 

ХОЁРДУГААРТ, 

Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ өндөр болсон. Олон улсын жишгийг харвал гадаадад өртэй байхаас илүү Төв банкиндаа өртэй байх нь гэж үздэг. Гэтэл манайд өрийн босго нь хэрээсээ хэтрээд үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн. Энэ байдлыг ашгиглаад төр засгийг тогтворгүй байлгахаар улайрч байгааг бүлэглэлүүдийн зодооноос та бүхэн харж байгаа. Иймд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд мөнгө дахин хэвлэхийг зогсоосныг эргэн харах, мөн дээрх байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийг хангахдаа макро эдийн засгийн нэг үзүүлэлт болсон ипотеъийн зээлийн хүүг буулгаж энэ талаар тусгайлан бодлого боловсруулах хэрэгтэй. 

ГУРАВДУГААРТ, 

Чанаргүй зээлийн хэмжээ зохистот түвшнээс давж байна. Үүнээс болоод Засгийн газрын тусгай сангууд нэрээр олгогдож байгаа зээл нь УИХ-ын мөнгөний бодлоготой шууд харшилж байна. УИХ нь мөнгөний бодлогыг гаргаж байвч Засгийн газар нь 27 сангаараа зээл оруулж ирээд байна. Тиймээс энэ зөрчилтэй байдлыг арилгахын тулд СЗХ, Монголбанкнаас эрх зүйн баримт бичиг гарга гэсэн шаардлага тавьж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн Монголбанкны Ерөнхийлөгчид хүргүүлсэн албан бичиг

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчид мөн шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн 8 тэрбумын асуудлыг сөхсөн бөгөөд энэ мөнгө манай тойрогт оногдоогүй, надад ийм мөнгө хуваарилаагүй гэдгийг О.Баасанхүү гишүүн хэлсэн юм. "Ийм мөнгө төсөвт тавигдсан бол миний мөнгийг олж өг. Хэрвээ олж өгөхгүй бол УИХ-ын гишүүнийг үндэслэлгүй гүтгэсэн, нэр төрд халдсан болно" гэж тэрээр хэллээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цалингийн зээл, тэтгэврийн зээл, оюутны зээлийг тэглэнэ гэсэн амлалтаа эрган санахыг хүсч, амлалтандаа хүрч чадахгүй бол уучлалт гуйхыг шаардлаа. "Монгол Улсын Ерөнхийлөгч өр тэглэж чадахгүй бол үүндээ уучлалт гуй. Харин ипотекийн зээлийг бууруулах талаар миний гаргаж буй санаачилгыг дэмж" хэмээсэн юм.